“Банк санхүүгийн англи хэл” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Глори центер” гадаад хэл сургалтын төвтэй хамтран банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан тусгай хөтөлбөр бүхий Англи хэлний дунд шатны сургалтыг зохион байгуулах гэж байна. 

“Бизнесийн Англи хэл” сургалт нь  2024 оны 9 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн, 6 долоо хоногийн турш танхим болон цахим хэлбэрээр хослуулан явагдана.

Тус сургалтад хамрагдсанаар ажил дээр тохиолддог нөхцөл байдал дээр бусадтай чөлөөтэй харилцаж ойлголцох, өөрийн санаа бодол болон ажлаа англи хэлээр чөлөөтэй, оновчтой, итгэлтэйгээр илэрхийлэх, харилцагчтай хэлэлцээр хийх, утсаар болон онлайнаар харилцаж ойлголцох, танилцуулга хийх ур чадвартай болно.

Уг сургалтыг олон улсад зааж байсан туршлагатай, АНУ-ын Бостоны Их Сургууль, MIT болон Харвардын Их Сургуулийг төгссөн Монгол, Америк, Англи, Шотланд багш нар удирдан явуулна.

Сургалтын агуулгыг танилцуулбал,

  • Өөрийн ажил үүрэг, байгууллагаа оновчтой танилцуулах;
  • Хурал удирдан чиглүүлэх, санаа бодлоо илэрхийлэх;
  • И-мэйл бичих, хариу өгөх, мэргэжлийн үг хэллэг оновчтойгоор хэрэглэх;
  • Утсаар өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, асууж лавлаж тодруулах, сонсож тэмдэглэл хийх;
  • Сэдэв танилцуулах, санаа бодлоо дэс дараалалтай танилцуулах, дүгнэх, асуултанд хариулах;
  • Үйл явц процесс танилцуулах, шүүмжлэх, санал болгох;
  • Харилцагч, үйлчлүүлэгчтэй гэрээ хэлэлцээр хийх;
  • Нетворкинг хийх зэрэг сэдвүүдээс бүрдэнэ.

Та бүхэн сонирхолтой, шинэлэг, үнэ цэнтэй мэдлэг өгсөн, үр өгөөжтэй сургалтад хамрагдаж, бизнесийн гадаад хэлний мэдлэг, харилцааны ур чадвараа сайжруулаарай.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8015-3490 дугаараас авна уу.

Санал болгох: