
Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт” – ыг зохион байгуулахаар бүртгэл авч эхэллээ.
Сургалт нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 09:00–13:00 цагийн хооронд Банк Санхүүгийн Академийн сургалтын танхимд болно. /Төлбөр:150,000₮/
Энэхүү сургалтын хөтөлбөрийг танилцуулбал:
Сургалтын зорилго:
- Банкны салбарт ажиллаж буй зээлийн мэргэжилтэн, харилцааны мэргэжилтэн нарын чанаргүй зээлийн ажиллагааг эрчимжүүлэх;
- Шүүхийн болон шүүхийн бус журмаар төлбөр барагдуулах ажиллагааг практикт хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах ур чадварыг нэмэгдүүлэх.
Сургалтын зорилгот бүлэг:
- Шинэ болон 3 -аас доош жилийн туршлагатай шинэ залуу зээлийн эдийн засагч болон харилцааны менежерүүд
Сургалтын агуулга:
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд авч хэрэгжүүлэх үндсэн ажиллагаа;
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд авч хэрэгжүүлэх шүүхийн бус ажиллагаа;
- Чанаргүй зээлд авч хэрэгжүүлэх шүүхийн ажиллагаа, эрх зүйн зохицуулалт;
- Тэдгээрийн практик суурилсан кэйс дээр ажиллах.
Сургагч багш нарын мэдээлэл:
- Э.Энхбаяр “МИК ОССК ХХК”-ийн Эрсдэлийн удирдлагын газрын тусгай активын хуульч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч, банк санхүүгийн салбарт тусгай активын чиглэлээр нийт 15 жил ажиллаж буй туршлагатай.
- О.Гантөмөр “МИК ОССК ХХК”-ийн Эрсдэлийн удирдлагын газрын зээлийн эрсдэлийн ахлах мэргэжилтэн, банк санхүүгийн салбарт харилцааны менежер, зээлийн эрсдэлийн мэргэжилтэн, зээлийн эрсдэлийн ахлах мэргэжилтнээр нийт 7 жил ажиллаж буй туршлагатай.
Та бүхнийг салбарын шилдэг, туршлагатай мэргэжилтнүүд удирдан явуулах энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.
Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7575 4848, 8822 7208 утсаар авна уу.