“Жижиг дунд бизнесүүд болон томоохон компаниудын санхүүгийн шинжилгээний онцлог” сургалт болно

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP) нь Банк Санхүүгийн Академитай хамтран банк, санхүүгийн мэргэжилтнүүдийн сургалтыг зохион байгуулсаар байна.

Энэ удаа бид байгууллагын харилцааны менежер, ЖДБ болон томоохон зээлдэгчдын зээлийн олголт, хяналт хариуцсан ажилтнууд, зээл олгох үйл явцад оролцож буй эрсдлийн менежерүүд, андеррайтерууд, зээлийн хорооны гишүүд, дотоод аудитын ажилтнуудад зориулан дараах сургалтыг танхимаар зохион байгуулахаар бүртгэл авч эхэллээ.

“ЖДБ-үүд болон томоохон компаниудын санхүүгийн шинжилгээний онцлог” сургалт нь 2025 оны 02 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд болно.

Энэхүү сургалт нь жижиг, дунд бизнесийн сегмент дэх томоохон компаниуд, түүний дотор хуулийн этгээдийн бизнесийн дүн шинжилгээ, бүтцийн талаар анхан шатны мэдээлэл боловсруулах, санхүү бизнесийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ ЖДБ-үүдтэй ажиллах ур чадварыг хөгжүүлэх давуу талтай.

Сургалтыг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Жижиг, Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Сургагч багш, Олон улсын эксперт НАТАЛЯ СОЛОВЬЁВА удирдан явуулна.

Сургалт нь Танхимаар, Орос хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод RSBP сургалтын цахим гэрчилгээг гардуулна.

Наталя Соловьёва нь ЕСБХБ-ны ЖДББНХ-ийн албан ёсны сургагч багш бөгөөд санхүүгийн байгууллагын ажилтнуудад зээлийн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургалт явуулж, зөвлөгөө өгч, ажилладаг эксперт юм.

Тэрээр 1998 оноос хойш ЖДБ-ийн зээлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Казахстанд ЖДБ-ийн зээл анхлан гарахад ажиллаж байсан хамгийн эхэн үеийн банкируудын төлөөлөл юм.

Тэрээр бизнесийн зээлийн чиглэлээр мэргэжлийн сургагч багш төдийгүй ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд олон улсын болон бүс нутгийн төслүүдэд зөвлөхөөр ажилладаг.

Наталья Соловьёва нь бизнесийн төрөл бүрийн сегментийн зээлдэгчдэд санхүүгийн шинжилгээ хийх, харилцагчдыг татах, борлуулалтын үйл явцыг зохион байгуулах, зээлийн үйл явцыг удирдан явуулах, ажилтнуудтай ажиллах зэрэг сэдвүүдээр олон сургалтын хөтөлбөр  боловсруулжээ. Түүнчлэн тэрээр Төв Азийн болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын санхүүгийн байгууллагуудад сургалт явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “КазКредитКонсалт” компанийн үүсгэн байгуулагчийн нэг юм.

ЖДББНХ нь ЕСБХБ-ны санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөр бөгөөд Европын Холбооноос санхүүждэг билээ.

Дашрамд дурдахад уг сургалтын орлогоос цуглуулсан төлбөрийг банк, санхүүгийн байгууллагууд, бусад оролцогч талуудын мэдлэг хуваалцах үйл ажиллагаа, орон нутгийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт, семинар, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх болон ногоон санаачилгыг дэмжсэн нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрт зориулна.

Та бүхнийг уг сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8822-7208 утсаар авна уу.

Санал болгох:

Олон улсын эксперт Наталя Соловьёвагийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд