Жижиг дунд бизнесийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт болно

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP) нь Банк Санхүүгийн Академитай хамтран банк, санхүүгийн мэргэжилтнүүдийн сургалтыг зохион байгуулсаар байна.

Тэгвэл энэ удаад бид жижиг дунд бизнесийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын сургалтыг2025 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 2 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтын хөтөлбөрийн хүрээнд дараах сургалтууд болно. Үүнд:

НЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭ СУРГАЛТ /2025 оны 2 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд, 09:00 – 18:00 цагийн хооронд/

Энэхүү сургалтаар ЖДБ-ийн онцлогт тохирсон хөрөнгө оруулалтын төслийн дүн шинжилгээ хийх нийтлэг зарчим, арга барил, санхүүгийн тайлан болон бизнесийн төлөвлөгөөтэй ажиллах онцлог, санхүүжилтийн боломж болон оновчтой санхүүжилтийн шийдлийн талаар боловсронгуй дүгнэлт бэлтгэх арга хэрэгслийг авч үзнэ.

ХОЁР. ЗЭЭЛИЙН ХЯНАЛТ БОЛОН АСУУДАЛТАЙ ЗЭЭЛТЭЙ АЖИЛЛАХАД ХАРИЛЦАГЧТАЙ ТОГТООХ ХАРИЛЦАА СУРГАЛТ /2025 оны 2 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд, эхний өдөр 09:00 – 18:00 цаг; 2 дахь өдөр 09:00 – 13:00 цагийн хооронд/

Ажилтан болон харилцагчийн хооронд ямар харилцаа тогтоох нь тухайн зээлийн үйл явцад ихээхэн нөлөөлдөг. Тиймээс харилцагч нартайгаа зөв харилцааг бий болгох нь зээлийн хэлтэс, баг болгоны амжилтын чухал хэсэг байдаг. Ялангуяа хямралын үед зээлийн багцын чанар болон байгууллагын тогтвортой, ашигтай үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлдөг тул харилцагчидтай ойлголцож чадах харилцааны ач холбогдол улам өсдөг байна. Уг сургалтаар оролцогчид нь дээрх арга барилыг эзэмшиж, харилцагчтай хэрхэн хамтран ажиллах талаар мэдлэг, ойлголттой болно.

Дээрх сургалтад зээлийн үйл ажиллагаа болон зээлийн хяналтад оролцдог бүхий л мэргэжилтнүүд хамрагдах боломжтой. Үүнд:

  • Зээлийн мэргэжилтнүүд;
  • Хөрөнгө оруулалтын төслийн судалгааг хийх чиг үүрэг бүхий зээлийн мэргэжилтнүүд болон бусад ажилтнууд;
  • Зээлийн чанартай шийдвэр гаргалтыг хянах бүс нутгийн менежерүүд, зээлийн газар, хэлтсийн захирлууд;
  • Эрсдэлийн мэргэжилтнүүд, эрсдэлийн үнэлгээг хариуцсан мэргэжилтнүүд,
  • Зээл олголтыг хянах, батлах үйл явцад оролцдог зээлийн хэлтсийн мэргэжилтнүүд гэх мэт.

Сургалт нь Танхимаар, Орос хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод цахим гэрчилгээг гардуулна.

Сургалтыг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Жижиг, Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Сургагч багш, Олон улсын эксперт НАТАЛЯ СОЛОВЬЁВА удирдан явуулна.

Наталя Соловьёва нь ЕСБХБ-ны ЖДББНХ-ийн албан ёсны сургагч багш бөгөөд санхүүгийн байгууллагын ажилтнуудад зээлийн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургалт явуулж, зөвлөгөө өгч, ажилладаг эксперт юм.

Тэрээр 1998 оноос хойш ЖДБ-ийн зээлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Казахстанд ЖДБ-ийн зээл анхлан гарахад ажиллаж байсан хамгийн эхэн үеийн банкируудын төлөөлөл юм.

Тэрээр бизнесийн зээлийн чиглэлээр мэргэжлийн сургагч багш төдийгүй ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд олон улсын болон бүс нутгийн төслүүдэд зөвлөхөөр ажилладаг.

Наталья Соловьёва нь бизнесийн төрөл бүрийн сегментийн зээлдэгчдэд санхүүгийн шинжилгээ хийх, харилцагчдыг татах, борлуулалтын үйл явцыг зохион байгуулах, зээлийн үйл явцыг удирдан явуулах, ажилтнуудтай ажиллах зэрэг сэдвүүдээр олон сургалтын хөтөлбөр  боловсруулжээ. Түүнчлэн тэрээр Төв Азийн болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын санхүүгийн байгууллагуудад сургалт явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “КазКредитКонсалт” компанийн үүсгэн байгуулагчийн нэг юм.

ЖДББНХ нь ЕСБХБ-ны санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөр бөгөөд Европын Холбооноос санхүүждэг билээ.

Дашрамд дурдахад уг сургалтын орлогоос цуглуулсан төлбөрийг банк, санхүүгийн байгууллагууд, бусад оролцогч талуудын мэдлэг хуваалцах үйл ажиллагаа, орон нутгийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт, семинар, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх болон ногоон санаачилгыг дэмжсэн нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрт зориулна.

Та бүхнийг уг сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8822-7208 утсаар авна уу.

Санал болгох:

Олон улсын эксперт Наталя Соловьёвагийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд