“Харилцагчид үр дүнтэй зөвлөх нь” сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Харилцагчид үр дүнтэй зөвлөх нь” танхимын сургалтыг 2025.01.23 – 01.29-ний өдрүүдэд, 09.30-17.00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.

Уг сургалт нь харилцагчаа таньж, тэдний хэрэгцээ, шаардлагыг мэдсэнээр борлуулалтаа хүссэн хэмжээндээ хүргэж чадах зүйл нь амжилттай харилцаа бөгөөд харилцааг амжилттай байлгах хүчин зүйлс, нөлөөллийг кейс, дасгал ажлуудаар дамжуулан ойлгож, мэдэхэд чиглэсэн онол, практик хосолсон сургалт юм.

Сургалтын зорилго:

Харилцагчид үр дүнтэй зөвлөх, тэдэнтэй зөв боловсон, соёлтой харилцахад туслах харилцагчийн хэрэгцээ, зан төлвийг тодорхойлох, түүнд хэрхэн нийцүүлэн харилцахад суралцана.

Сургалтын онцлог:

Сэтгэл хангалуун харилцагчаас үнэнч харилцагчийг бий болгоход чиглэсэн харилцааны талаарх ойлголт, мэдлэгийг онол, практикт тулгуурлан олгох интерактив сургалт.

Сургалтад оролцогчид:

Харилцаа, борлуулалтын чиглэлээр ажилладаг, энэ чиглэлээр сонирхолтой хүн бүр хамрагдах боломжтой.

Үргэлжлэх хугацаа:

Ажлын 5 өдөр.

Сургагч багш:

Банк Санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай, Банк Санхүүгийн Академийн бэлтгэгдсэн сургагч багш нар сургалтыг удирдан явуулах болно.

Сургалтын агуулга:

1/ Харилцаа ба мэдрэхүй

  • Харилцаанд мэдрэхүйн үүрэг
  • Бид харилцагчдаа зөв сонсож, ойлгож чаддаг уу?

2/ Харилцаа ба хэрэгцээ

  • Хэрэгцээнд чиглэсэн зөвлөгөөг хэрхэн өгөх вэ?

3/ Харилцаа ба мэдээлэл

  • Мэдээллийг илгээх, хүлээн авах загварын дагуу кодыг хэрхэн зөв тайлснаар харилцаагаа нэг түвшинд байлгаж чадах вэ?

4/ Харилцаа ба асуулт

  • Асуултыг хэрхэн зөв тавьж харилцагчаа танин мэдэх вэ?

5/ Харилцаа ба борлуулалт

  • Бид юу борлуулдаг вэ?
  • Хувь хүний зан төлөв (Insights MDI based)
  • Харилцагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах онцлог

Сургалтын төлбөр ба бүртгэл:

  • Гишүүн банкуудын ажилтнуудад 1,000,000 төгрөг,
  • Гишүүн бус байгууллагын ажилтнуудад 1,500,000 төгрөг.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Та бүхнийг уг сургалтад хамрагдаж, харилцагчдад хэрхэн үйлчлэх ур чадварын талаар ойлголт, мэдлэгийг авахыг урьж байна.

Холбогдох дугаар: 7575-4848, 9575-4848

Санал болгох:

Б.Болорцэцэг: Олон хүний ирээдүйд гайхамшигийг бүтээж, ажил амьдралд нь зөв хөрөнгө оруулалт хийж байгаад баярлалаа

Банк Санхүүгийн Академи нь “Харилцагчид үр дүнтэй зөвлөх нь” сургалтыг энэ оны 12 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү сургалтын төгсөгч, манай шилдэг