Люксембургийн санхүүгийн мэргэжлийн сургалтын "House of Training" байгууллага болон "Банк Санхүүгийн Академи"-ийн хамтын ажиллагааны хүрээнд Люксембургийн Сангийн Яамны тэтгэлгээр 2017-2018 оны хичээлийн жилд Люксембургийн Их сургуулийн (University of Luxembourg) Санхүүгийн сургуулийн (School of Finance) магистрын хөтөлбөрт 3 хүртэлх оролцогчийг суралцуулахаар материалуудыг хүлээн авч дуусаад байна.
2017 оны 3-р сарын 27, Даваа гараг.Маш олон материал ирүүлснээс одоогийн байдлаар дараах 10 оролцогч сонгон шалгаруулалтын дарааллын дагуу 3 дахь шатанд оролцлоо.
- М. Мэргэнбаатар - Бишрэлт ХХК
- Ц. Одонтунгалаг - Худалдаа Хөгжлийн Банк
- А. Амаржаргал - Голомт Банк
- Т. Тайшир - Тэнгэр Санхүүгийн Нэгдэл
- Б. Санчир-Эрдэнэ - ХасБанк
- Б. Мядагмаа - Голомт Банк
- Д. Гантөгс - Эксим Финанс
- Г. Ариунмөрөн - Хаан Банк
- З. Балжмаа - ХасБанк
- Б. Тэмүүжин - Санхүүгийн Зохицуулах Хороо
Люксембургийн Их сургуулийн сонгон шалгаруулалтын комиссын хурлаар Б.Мядагмаа (Голомт банк), Г.Ариунмөрөн (Хаан банк) нарыг 2017 - 2018 оны хичээлийн жилд Люксембургийн Их сургуулийн магистрын хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэжээ.
Сонгогдсон оролцогчиддоо баяр хүргэе!
Сонгон шалгаруулалтын дараалал:
- БСА-д ирүүлсэн материалын бүрэн эсэхийг нягтлан House of Training байгууллагад илгээнэ. (2017.03.15-ны дотор)
- Сонгон шалгаруулах комисс 8 оролцогчийг шалгаруулж эргэн мэдэгдэнэ.(2017.03.24-ний дотор)
- Шалгарсан оролцогчид БСА дээр товлосон цагт ирж утсаар ярилцлага хийнэ.
- Сонгон шалгаруулах комисс дахин хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана. (2017.04.05-ны дотор)
- Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан оролцогчид сургуулийн цахим хуудсанд бүртгүүлж, сургуульд элсэх хүсэлтээ гаргана. (2017.07.31-ний дотор)
- Урилга, сургалтын гэрээ зэрэг шаардлагатай баримт бичгүүдийг БСА-аар дамжуулан авч, Бээжин дэх Люксембургийн ЭСЯ-нд виз мэдүүлнэ.