“CAMBOC 2025” олон улсын сертификаттай хөтөлбөр зарлагдлаа

Банк Санхүүгийн Академийн хамтрагч байгууллага болох Люксембургийн “House of Training” байгууллагаас зохион байгуулж буй “Capital Markets Back-Office Certification” гэрчилгээ олгох олон улсын хөтөлбөрт Та бүхнийг хамрагдахыг урьж байна.

CAMBOC нь үнэт цаасны арын албаны үйл ажиллагааны олон талыг хамарсан цогц хөтөлбөр юм.

CAMBOC хөтөлбөрийн гол зорилго нь сургалтад оролцогчдод үнэт цаасны арын албанд хийгддэг олон төрлийн үйл ажиллагаа, тухайлбал анхдагч болон хоёрдогч зах зээл дээр төлбөр тооцоо хийх, өрийн хэрэгсэл, үнэт цаасны хадгалалт, үнэт цаасны санхүүжилт, барьцаа хөрөнгийн менежмент, татварын боловсруулалт, олон улсын төлбөр тооцоо болон арын албаны үйл ажиллагааны эрсдэлийг удирдах арга барилыг эзэмшихэд тусалдаг.

Салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явуулах уг хөтөлбөр нь нь 2025 оны 04-р сард цахимаар 8 тал өдөр зохион байгуулагдана.

Тус сургалт болон шалгалт нь цахимаар, англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

Энэхүү хөтөлбөрт Арилжааны банк, Төв банк, Санхүүгийн байгууллагууд, Зохицуулагч байгууллагуудын арын албаны ажилтнууд хамрагдах боломжтой. Ингэхдээ Back оффист хамгийн багадаа 3 жил ажилласан практик туршлагатай ажилтнууд байна.

Сургалтын хөтөлбөр:

Сургалт 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1-р хэсэг: “eLearning буюу бие даан суралцах”

  • Эхний хэсэгт Та сургалт эхлэхээс өмнөх 2 долоо хоногийн дотор “International Financial Markets” 2 цагийн цахим хичээлийг бие даан үзэж дуусгасан байна.

2-р хэсэг: Цахим хичээл

  • 2025.04.04 – 2025.04.04 өдрүүдэд 15:30 – 19:30 цагийн хооронд,
  • 2025.04.07 – 2025.04.11 өдрүүдэд 15:30 – 19:30 цагийн хооронд.

3-р хэсэг: Шалгалт

  • 2025.04.14-ны өдөр 16:00 – 19:00 цагийн хооронд цахимаар шалгалт өгнө.
  • Шалгалтандаа тэнцсэн оролцогчид CAMBOC гэрчилгээ авна.

Сургалтын бүртгэл:

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оролцогчид 2025 оны 2 дугаар сарын 13-ны 17:00 цагаас өмнө бүртгүүлж, анкет илгээсэн байна.

House of Training нь хамтран ажиллагч улс, байгууллагуудаас тус бүр 1-2 оролцогч сонгон хөтөлбөрт хамруулах тул Та оролцохоор бүртгүүлэх бол бүртгэлийн форм болон CV-гээ чанартай бөглөж бүртгүүлээрэй. 

Сургалтын төлбөр:

Сургалтад бүртгүүлэхэд үнэ төлбөргүй.

Люксембургийн Сангийн яам нь дараах зардлуудыг төлнө:

  • Сургалтын төлбөр
  • Сургагч багш ба менежментийн төлбөр
  • Сургалтын материал
  • Шалгалтын төлбөр

Сургалтад суухаар сонгогдсон бол дараах төлбөрийг төлнө:

  • БСА-д сургалтын хураамж: 400,000 төгрөг,
  • Хөтөлбөрт сонгогдон оролцохоор болсон тохиолдолд нэмэлтээр: 4.5 өдөр х 60 евро = 270 евро.

Хөтөлбөрийн агуулгатай танилцах бол https://www.attf.lu/training/capital-markets-back-office-certification-camboc-10312 линкээр орно уу.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Та бүхэн “House of Training” байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Capital Markets Back-Office Certification” хөтөлбөрт хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

Олон улсын эксперт Наталя Соловьёвагийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд