“Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” олон улсын танхимын сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулж, олон улсын мэдлэг, туршлагыг банк, санхүүгийн салбартаа хүргэн ажиллаж байна.

Банк санхүүгийн академи, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран “Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” сургалтыг зохион байгуулах гэж байна. 

Сургалт нь2023 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд буюу 2 өдрийн турш 10:00 – 13:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд болно.

Уг сургалтыг Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн богино хугацааны эксперт, бизнесийн ур чадварын олон улсын сургагч багш, бизнесийн сэтгэл судлаач, зөвлөх КАРИНА БЕСОЛДудирдан явуулна.

Сургалтаар зөрчилдөөний менежментийн талаар ерөнхий ойлголттой болох ба дараах сэдвүүдийг үзнэ:

  • Зөрчилдөөн /маргаан хэзээ үүсдэг вэ?
  • Үе хоорондын (generations) зөрчилдөөн юунаас болж үүсдэг вэ?
  • Зөрчилдөөний үе шат болон хурцадмал байдал гэж юу вэ?
  • GenZ-тэй харьцах үед гарсан зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд юу хийж болох вэ?

Зөрчилдөөнийг шийдвэрлэх талаар, GenZ-тай зөв арга барилаар харилцах талаар суралцах хүсэлтэй удирдлагууд болон дунд түвшний бүх менежерүүд энэхүү сургалтад хамрагдах боломжтой.

Та бүхэн энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 9975-6414 дугаараас авна уу.

Санал болгох: