Зорилго

Сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой. Сургалтад хамрагдсанаар Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийн дугаартай гэрчилгээ олгогдох ба Та Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу компанийн ТУЗ-д сонгогдох эрхтэй болно. 

Зорилтот бүлэг

УЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг хуулийн этгээдээс илгээсэн ажилтан, гүйцэтгэх удирдлага, хариуцлагатай ажилтан, хувь хүмүүс, компанийн засаглалын талаар мэдээлэл авах сонирхолтой хүн бүр хамрагдах боломжтой. 

Агуулга

•Компанийн засаглалын тухай ерөнхий ойлголт, түүний ач холбогдол, практик туршлагууд

•Хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эрх үүрэг, хувьцаа эзэмшигчтэй холбогдох бусад асуудлууд

•ТУЗ, Гүйцэтгэх удирдлага, түүний үүрэг, эрх мэдлийн хүрээ

•Компанийн засаглалын эрх зүйн орчин

•Компанийн дүрэм, чухал хэлцлүүд тэдгээрийн онцлог

•Компанийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо, ногдол ашиг

Сургагч багш Банк санхүүгийн академийн сургагч багш нар орно.