Зорилго

Компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн чадавхыг тодорхойлох, үйл ажиллагааны болон санхүүгийн асуудлуудыг уялдуулан дүн шинжилгээ хийх, мөнгөн урсгалын ирээдүйн төлөвийг үнэлэх мөн эрсдэлийн үнэлгээг гараар хийж сурах , санхүүгийн хүндрэлтэй тулсан зээлдэгчид санхүүгийн нөхцөл байдалд нь тохирох зорилгыг тодорхойлоход нь туслах, зээлийн хорооны хурал (удирдлага)-д товч, тодорхой дүгнэлт, зөвлөмж гаргахад суралцана.

Зорилтот бүлэг

Бизнесийн зээлтэй ажилладаг бүх шатны ажилтнууд (нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэгтэй байх)  

Агуулга

Мөнгөн урсгалын тайлангаас урьдчилан анхаарах дохио, үзүүлэлтүүдийг хянаж сурах

Харилцагчийн өрийн дарамтыг тодорхойлох

Хөрвөх чадварын шинжилгээ

Ирээдүйн мөнгөн урсгалд чанарын үнэлгээ хийхэд санхүүгийн төсөөллийг бэлдэх

Тухайн бизнесийн салбарт дүн шинжилгээ хийх

Санхүүгийн мэдээллийн найдвартай байдал, менежментийн багийн ур чадварыг үнэлэх

Байгууллагын стратеги болон бизнес төлөвлөгөөний нөлөөллийг үнэлэх

Эрсдэлийн үнэлгээг гараар хийх дасгал ажлууд ажиллаж, практик дадлага хийх

Сургагч багш Erik de Jong- ING банканд зээлийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр 22 жил тасралтгүй сургагч багш, менежер, шинжээчээр ажилласан туршлагатай. 2010 оноос хойш Люксембургийн Сургалтын танхим / ATTF-д бие даасан сургагч багш, хөндлөнгийн зөвлөхөөр ажиллаж байна.