Зорилго 

Баялгийн хуваарилалтыг оновчтой хийх, хөгжиж буй орнууд санхүүгийн зах зээлийг хэрхэн ашиглаж, өсөлтийг авчрах талаар ойлголтуудыг өгнө. Зах зээлийн механизмуудыг сайтар ойлгож, дотоодын эдийн засгийг дэмжихэд санхүүгийн зах зээлийн давуу талуудыг хэрхэн ашиглахад суралцана.

Зорилтот бүлэг

Арилжааны банкны ажилтнууд, төвбанкны ажилтнууд, хөрөнгө удирдлагын менежерүүд, эрсдэлийн менежерүүд, арилжааны болон төв банкны трэйдерүүд, санхүүгийн зах зээлийн талаар илүү мэдлэгтэй болохыг хүсэж буй хүмүүс 

Агуулга

Дотоодын эдийн засгийн хөгжилд хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг, гадаад эх үүсвэр татах

Тогтмол орлогын хэрэгсэл, ач холбогдол, бондын хөрөнгө оруулалтад анхаарах шалгуур үзүүлэлт, бондоор дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах

Арилжааны өмнөх, арилжааны үеийн, арилжаа биелэх үеийн клиринг, төлбөр тооцоо, кастодиан, шаардлагатай дэд бүтэц ба багцын үр ашигтай удирдлага

Сургагч багш Philippe Maclot- Lemanik S.A-н Хөрөнгө Удирдлагын захирал, HoT-н Хөрөнгийн зах зээлийн Quality Circle-н гишүүн