Зорилго

Байгууллагын дотоод аудитын үйл ажиллагааг сайжруулах, олон улсын корпорацууд, Төв банкнууд, арилжааны банкнуудын мөрдөж ажилладаг COSO тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх аргачлалд суралцах болно. COSO-гийн зорилтууд нь дотоод хяналтын үр дүнтэй системийг хэрэгжүүлэхэд тусалдаг бөгөөд 5 бүрэлдэхүүн хэсэг (Хяналт удирдлагын орчин, эрсдэлийн үнэлгээ, хяналтын үйл ажиллагаа, мэдээлэл ба харилцаа холбоо, эргэх холбоо)-ийн хүрээнд байгууллага зорилго, стратеги, бизнесийн зорилтдоо хэрхэн хүрэхэд суралцах болно.

Зорилтот бүлэг

Банкны үйл явц, үйл ажиллагаа, журам, зохион байгуулалтын аудит, бизнесийн хяналтын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай дараах ажилтнууд: Засаглалын үйл явцад аудитын оролцооны талаар суралцах сонирхолтой дотоод аудиторууд (бүх түвшний), үйл ажиллагааны эрсдэлийн шинжээчид, комплаенсийн ажилтнууд, ахлах ажилтнууд болон дунд шатны удирдлагууд.

Агуулга

•COSO тогтолцоо

•COSO болон хамгаалалтын 3 давхар шугамын үүрэг хариуцлага

•Хамгаалалтын 5 шугамын аргачлал

•COSO тогтолцоог хэрэгжүүлэх алхмууд

Сургагч багш Yves Deceuninck –  HoT/ ATTF-н сургагч багш,  эрсдэлийн удирдлагын чиглэлээр туршлагатай аудитор, сургагч багш бөгөөд Люксембург төдийгүй Олон улсад санхүүгийн чиглэлээр зөвлөх хийж байна.