Иргэдийн банкны шинэ тренд, стратегиуд

5 өдөр

8 цаг

Англи (дагалдах орчуулгатай)

Танхим

Иргэдийн банкны сувгийн менежментийн шинэчилсэн стратеги трендүүдийг технологийн дэвшил болон салбарт гарч буй өөрчлөлтүүдтэй уялдуулан хэрхэн хэрэгжүүлэх талаар сурах болно.

Зорилго

Сургалтанд хамрагдсанаар дэлхийн хэмжээнд гарч буй иргэдийн банкны бизнес моделийн өөрчлөлт, бүтэц зохион байгуулалт сувгийн стратеги, ямар бүтээгдэхүүн үйлчилгээг ямар сегментийн харилцагчид ямар сувгаар хүргэх нь оновчтой болох, финтек, дижитал шилжилтүүдийг сувгийн стратегидаа хэрхэн ашиглах, борлуулалт, харилцаа, брэнд гэх зэрэг иргэдийн банкны процессын бүтэн зураглалын хүрээнд цогц сувгийн стратегийг хөгжүүлэх чадвартай болно.

Зорилтот бүлэг

Иргэдийн банкны газрын ахлах, удирдах албан тушаалтай ажилтууд 

Арга барил

Сургалт танхимаар, дагалдах орчуулгатай явагдана

ОГНОО

2023.06.05 – 2023.06.09

Агуулга

Олон улсын Иргэдийн банкны стратеги дахь түгээлтийн шинэ сувгууд, Иргэдийн банкны хөгжлийн үе шатны менежментэд ашиглагдах бүтцийн блокууд:

  • Иргэдийн банкны ерөнхий чиг хандлага, сорилтууд
  • Сувгийн стратеги, зохион байгуулалт
  • Дан ганц сувгаас эхлээд олон сувгийн стратеги
  • Иргэдийн банкны нэгдсэн зохион байгуулалт
  • Сувгуудын байршил
  • Салбарууд
  • Интернет, Мобайл
  • АТМ
  • Холбоо барих төвүүд
  • Олон нийтийн сүлжээ
  • Сегментчилэл
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Аль сувгаар ямар үйлчлүүлэгчид аль бүтээгдэхүүнийг санал болгож байна бэ?
  • Иргэдийн банкны шинэ үйлчилгээ
  • Нийгэм хүн амын хувьсал, банкны шинэ зан төлөв
  • CRM-Харилцагчийн харилцааны менежмент
  • Шинэ тоглогчид /финтек/, Хиймэл оюун ухаан
  • Менежментийн өөрчлөлт ба цахим шилжилт
  • Цахимжуулалт
  • Уламжлалт маркетингаас и-маркетингруу шилжих нь
  • Салбарууд ба ажиллах шинэ арга зам
  • Брэнд
  • Үнэлгээ
  • Үндсэн харилцаа, гол үйлчлүүлэгчид
  • Борлуулалт
  • Уламжлалт борлуулалт
  • Шууд борлуулалт
  • Кампанит ажлын менежмент, өгөгдлийн менежмент

Сургагч багш

Christian Moreels

House of Training, Luxembourg

ХӨТӨЛБӨР ТАТАХ

Танд энэ төрлийн бусад сургалтуудыг
санал болгож байна