КОВИД-19 цар тахлын үе, бусад санхүүгийн хямралын үед илэрсэн томоохон сургамжуудын нэг нь банкны дотоод IT-н тогтолцоо, дата архитектур нь банкуудын эрсдэлийн түвшинг хурдан, оновчтой, бизнесийн шугам бүрээр тодорхойлж тайлагнах боломжгүй байгааг харуулсан. Банкнуудын хувьд мэдээллийн найдвартай байдал нь шийдвэр гаргалт мөн эрсдэлийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэхэд урьдчилсан суурь нөхцөл болдог учраас мэргэжилтүүд өгөгдлийн чанар, эрсдэлийн дата нэгтгэл, тайлагналын чадавхид чухал ач холбогдол өгч байгаа юм.

Зорилго

Базелийн эрсдэлийн дата, тайлагналын шаардлагуудыг хэрхэн нэвтрүүлэх талаар суралцах ба өгөгдөл мэдээллийн чанар, түүний тайлагнал ямар ач холбогдолтой болохыг, зохицуулалт талаас ямар шаардлага тавигддаг, хяналт шинжилгээний үйл явцын талаар ойлгох, түүнчлэн BCBS 239 зарчмын дагуу эрсдэлийн мэдээллийг нэгтгэхэд үүсдэг сорилтуудын талаар ойлголттой болох ба өгөгдлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, өгөгдлийн зохистой засаглалыг хэрэгжүүлэх, энэ хүрээнд практик алхмуудад суралцана.

Зорилтот бүлэг

Энэхүү сургалт нь эрсдэл, санхүү, IT, өгөгдөл, гадаад эсвэл дотоод аудит, хяналт шалгалт зэрэг чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хамрагдана. Эрсдэлийн удирдлага, санхүү, банкны үндсэн ойлголттой байх нь давуу тал болно.

Агуулга

Өгөгдлийн Менежментийн танилцуулга
Өгөгдлийн Менежмент ба Эрсдэлийн Зохицуулалт / Санхүүгийн Тайлагнал 
Өгөгдлийн Менежментийн Тогтолцоо 
Өгөгдлийн Засаглал
Бизнес кэйс: Хэрэгжүүлэлт 
Өгөгдлийн шинжилгээний хөгжил дэвшил 

Сургагч багш

Рубен Олиеслагерс нь BNP Paribas Fortis банкны санхүүгийн өгөгдлийн менежментийн газрын дарга; House of Trainer/ATTF-ийн эрсдэлийг хянах, зохицуулах, засаглал хариуцсан сургагч багш бөгөөд эрсдэлийн удирдлагын чиглэлээр ALRiM-ийн сургалтын чанарын зөвлөлийн гишүүн юм.

Сургалтын огноо & төлбөр

Сургалт 2022.08.16 – 2022.08.19 өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд явагдана. Сургалтын төлбөр 700,000₮. Банк Санхүүгийн Академийн гишүүн байгууллагууд 50,000₮-ийн хөнгөлөлт эдэлнэ.