Зорилго

Актив, пассивын удирдлагын аргачлалуудыг ашиглан санхүүгийн байгууллагын балансын удирдлагыг хэрэгжүүлж, эрсдэлийг бууруулах аргачлалд суралцахаас гадна практик ур чадваруудыг эзэмшинэ.

Зорилтот бүлэг

Арилжааны банк, Төвбанк, зохицуулах хорооны эрсдэлийн удирдлага, актив пассивын удирдлага, хөрөнгө удирдлага болон дотоод хяналтын үйл ажиллагаа хариуцсан дунд болон түүнээс дээш түвшний удирдлагууд.

Агуулга

•ALM-ийн үндсэн ойлголт

•IRRBB-гийн зохицуулалтын стандарт тогтолцоо, хүүгийн эрсдэл ба тооцоолох аргачлалууд

•Банкны GAP хүү тооцоолол

•Сценари шинжилгээ, VaR, Балансын хүүгийн эрсдэлийг тооцоолох семинар

•FTP тогтолцоо, ALM системийг нэвтрүүлэх

Сургагч багш Guy Mertens нь ALRiM /Люксембургийн эрсдэлийн удирдлагын холбоо/ болон эрсдэлийн удирдлагын Хаус оф трейнингийн Quality Cercle-н гишүүн. Plutus RIC байгууллагын түнш бөгөөд санхүүгийн эрсдэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэрээр Люксембург банканд Мөнгөний зах зээлийн трэйдер, Европын хөрөнгө оруулалтын банкны (EIB) эрсдэлийн удирдлагын газрын ALM нэгжийг удирдаж, мөн тус газрын дериватив хэлтсийн удирдлагаар ажиллаж байсан туршлагатай.