Зорилго

Импорт/экспорттой холбоотой төлбөр тооцооны хэрэгслүүдийг бодит жишээгээр баяжуулж, амьдралд хэрэгжүүлэхэд хялбар байдлаар хүргэнэ. Тээвэрлэлтийн өмнөх ба дараах санхүүжилтийн үндсэн арга техникийн талаар ойлголттой болохоос гадна KYC, AML, CTF зэрэг худалдааны комплаенстай холбоотой дагаж мөрдөх үндсэн зарчмуудыг ойлгох, худалдааны санхүүжилтийн залилан мэхлэх түгээмэл схемүүд болон үүнээс урьдчилан сэргийлэх ойлголттой болно.

Зорилтот бүлэг

Банкны худалдааны санхүүжилтийн газар хэлтэст, төлбөр тооцоо, баталгаа, экспорт импортын санхүүгийн чиглэлээр ажилладаг ажилтнууд; арын оффисын ажилтнууд, банкны хуульч, аудиторууд

Агуулга

Сургагч багш

Mr. Pavel Andrle – Чех улсын ICC-н Банкны Комиссын Нарийн Бичгийн Дарга бөгөөд олон улсад Чех улсыг төлөөлөн ICC-ийн Банкны Комиссын хуралд тогтмол оролцдог. 2010 оны Инкотермс боловсруулах төсөлд Инкотермсийг хянан шалгах явцад нягт хамтран ажиллаж, Инкотермс 2020-ийг шинэчлэх ажилд оролцсон, Инкотермс 2020-ийг заах ICC сертификаттай сургагч багш ба 65 гаруй оронд тус сургалтын зохион байгуулсан туршлагатай сургагч багш юм.