Зорилго

Гадаад худалдааны санхүүжилтийн гэрээтэй холбоотой үндсэн ойлголтууд, холбогдох эрсдэлүүд, хүндрэл бэрхшээлүүдийн талаар мэдээлэл өгөхөөс гадна шинэчлэгдсэн Инкотермс 2020-ын талаар мэдлэгтэй болно. Инкассын төлбөр тооцоо, импорт/экспортын аккредитив зэрэг түгээмэл ашиглагддаг төлбөр тооцооны аргууд, баталгааны төрөл шинж чанаруудтай танилцана. Олон Улсын Худалдааны Танхимын инкассын төлбөр тооцоо (URC 522), Аккредитив (UCP 600), Гадаад баталгаа (URDG758 & ISDGP)-ны дүрмийн үндсэн зарчмуудын талаар ойлголттой болно.

Зорилтот бүлэг

Банкны худалдааны санхүүжилтийн газар хэлтэст, төлбөр тооцоо, баталгаа, экспорт/импортын санхүүгийн чиглэлээр ажилладаг ажилтнууд; фронт оффисын ажилтнууд, банкны хуульч, аудитор, дунд түвшний удирдлагууд, байгууллагын банкны менежерүүд

Агуулга

Гадаад худалдааны гэрээ, Инкотермс 2020

Инкассын төлбөр тооцоо, Аккредитив

Импорт/экспортын аккредитив нээх 

Гадаад худалдаанд гадаад баталгааг ашиглах нь 

Сургагч багш Mr. Pavel Andrle – Бүгд НайрамдахЧех улсын ICC-н Банкны Комиссын Нарийн Бичгийн Дарга бөгөөд олон улсад Чех улсыг төлөөлөн ICC-ийн Банкны Комиссын хуралд тогтмол оролцдог. 2010 оны Инкотермс боловсруулах төсөлд Инкотермсийг хянан шалгах явцад нягт хамтран ажиллаж, Инкотермс 2020-ийг шинэчлэх ажилд оролцсон, Инкотермс 2020-ийг заах ICC сертификаттай сургагч багш ба 65 гаруй оронд тус сургалтын зохион байгуулсан туршлагатай сургагч багш юм.