МБХ-ны Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлтэй хамтран ажиллана

Монголын Банкны Холбооны дэргэдэх Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн уулзалт боллоо.

Уулзалтын хүрээнд Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг МБХ-ны харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд “Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа”-г танилцуулж, харилцагчийн зан төлөв, сэтгэл ханамжийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, сайжруулах боломжийн талаар танилцууллаа.

Мөн банкны фронт офиссын болон харилцагчдад зөвлөх ажилтнуудад шаардлагатай сургалтын багц хөтөлбөрийг танилцуулж, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын төсөл, хөтөлбөрөөрөө дэмжин оролцож, харилцагчийн санхүүгийн концепцийн талаар шаталсан зөвлөгөө үзүүлэхээ илэрхийлсэн.

МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар тус зөвлөлийн гишүүдэд холбооны үйл ажиллагаа, банкны салбарын цаашдын хэтийн төлөв, МБХ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөл хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.

Мэргэжлийн зөвлөлийн гишүүд уулзалтын үеэр банкны салбарын харилцагчийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал болон харилцагчийн үйлчилгээний олон улсын сайн туршлагыг банкны салбарт хамтран нэвтрүүлж, үнэ цэнийг бүтээх талаар санал солилцож, зөвлөлийн цаашдын үйл ажиллагаа, зорилгоо хэлэлцлээ. Дашрамд дурдахад МБХ-ны дэргэдэх Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа энэ жилээс дахин сэргэж, идэвхжээд байгаа билээ.

Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүддээ ажлын өндөр амжилт хүсье!

Уулзалтын үеийн зургуудаас:

Санал болгох:

Сургагч багш бэлтгэх сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024 оны