“Digitalisation in banking: Driving the digital transformation of Your bank” тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Дижиталчлагдаж буй үйл явц нь бүхий л салбаруудыг хамарч буй энэ цаг үед банк, санхүүгийн салбар нь үүнтэй холбоотой янз бүрийн саад бэрхшээлүүдтэй нүүр тулгарсаар байна. Энэ бүхнийг даван тулахад дижитал өөрчлөлтийн бизнесийн загварт үзүүлэх нөлөөг илүү сайн ойлгож, өсөлтийн боломжуудаа тодорхойлж, өөрчлөлтийн үйл явцад тулгуурлан өөрсдийн байгууллагыг зөв удирдан чиглүүлэх шаардлагатай.

Санхүүгийн ертөнц болон дижитал инноваци хамтдаа хөгжиж уламжлалт банкны хэв загварыг өөрчилж, эвдэж байна. Өөрчлөлтийг хийхээр зорьж буй аливаа банк тактикаа шинэчилж, шинэ арга барилыг нэвтрүүлэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Зөвхөн хуучин системийг солих нь хангалтгүй, дижитал өөрчлөлтийн замд орсноор банкны бизнесийн загвар, соёл, харилцагчийн харилцаа үндсэндээ тасалдаж байгааг харуулж байна.

Доорх сургалтын хөтөлбөр нь бүхэлдээ хувиргах аялал байх зорилготой бөгөөд эхний зарчмуудаас эхлэн дижитал өөрчлөлтийг удирдахад тань туслах болно.

Банк Санхүүгийн Академийн хамтрагч байгууллага House of Training-с “Digitalisation in Banking: Driving The Digital Transformation of Your Bank” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явуулах уг хөтөлбөр нь 2024 оны 11-р сард Люксембург улсад танхимаар 5 өдөр зохион байгуулагдах гэж байна.

Тус сургалт нь англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай

Хөтөлбөрийн зорилт:

Сургалтаар дараах арга хэрэгсэл, стратегийг танилцуулна:

  • Ирээдүйн баталгаатай банкны стратеги боловсруулах;
  • Инноваци, хамтын ажиллагааны соёлыг төлөвшүүлэх;
  • Санхүүгийн нээлттэй, харилцан уялдаатай ертөнцөд хэрхэн хөгжих талаар суралцана.

Энэхүү онцгой хөтөлбөр нь танай байгууллагын стратегийг тодорхойлж, дижитал эрин зуунд амжилтад хүрэхэд туслах болно.

Хөтөлбөрийн оролцогчид:

  • С түвшний удирдлагууд буюу стратегийн шийдвэр гаргах үүрэгтэй удирдлагууд;
  • Мэдээллийн технологи хариуцсан удирдлага, ахлах менежерүүд;
  • Дижитал инновацийн багт ажилладаг бүхий л менежерүүд;
  • CX хэрэглэгчийн туршлага болон харилцагчийн үйлчилгээ хариуцсан менежерүүд;
  • Бизнес хөгжил болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерүүд тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Хөтөлбөрийн давуу тал:

Хөтөлбөрт хамрагдаснаар оролцогчид дараах ур чадварыг эзэмшинэ:

  • Дижитал өөрчлөлтийн бизнесийн загварт үзүүлэх үр нөлөөг ойлгох;
  • Өсөлтийн боломжуудыг тодорхойлж, өөрчлөлтийн үйл явцад өөрсдийн байгууллагын стратегийг зөв удирдан чиглүүлэх;
  • Сүүлийн үеийн технологийн дэвшил, дижитал шийдлүүдийг хэрэгжүүлэх шилдэг туршлагуудаас суралцах;
  • CX хэрэглэгчийн туршлагыг хэрхэн сайжруулах болон хэрэглэгчийн мэдээллийг илүү сайн ойлгодог болох;
  • Дижитал эрин үед тогтвортой өсөлтийг бий болгоход ашиглаж болох шинэ чиг хандлага, бизнесийн шинэлэг загваруудыг ойлгох, шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг тодорхойлох г.м.

Хөтөлбөрийн бүртгэл:

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оролцогчид 08-р сарын 30-ны 17:00 цагаас өмнө бүртгүүлж, анкет илгээсэн байна.

Люксембургт зохион байгуулагдах сургалт тул, логистик зохион байгуулалт болон виза гаргуулах хугацааг харгалзан үзэж эрт бүртгүүлэн, анкетаа явуулах нь давуу тал болно.

House of Training нь Монгол улсаас зөвхөн 1 оролцогч сонгон тэтгэлэг олгох тул Та оролцохоор бүртгүүлэх бол бүртгэлийн форм болон CV-гээ чанартай бөглөж бүртгүүлээрэй.

Төлбөр:

Сургалтад бүртгүүлэхэд үнэ төлбөргүй.

Люксембургийн Сангийн яам нь дараах зардлуудыг төлнө:

  • Сургагч багш ба менежментийн төлбөр
  • Сургалтын материал
  • Сургалт болох өдрүүдийн өдрийн хоол, цайны завсарлага
  • “Mama Shelter” зочид буудалд 6 шөнө байрлах төлбөр
  • Угталтын оройн зоог
  • Люксембург хотын аялал
  • Хаалтын үйл ажиллагаа.

Хэрэв Та сургалтад суухаар сонгогдсон бол дараах төлбөрийг нэмэлтээр төлнө:

  • БСА-д зохион байгуулалтын төлбөр – 1,000,000₮
  • House of Training сургалтын байгууллагад – 500 евро
  • Гадаад аяллын даатгалын төлбөр – 30 евро
  • 2 талын нислэгийн зардал
  • Шаардлагатай бол визний хураамж
  • Сургалтын бус цагаарх хоол
  • Хот доторх тээвэр (Люксембургт нийтийн тээвэр үнэгүй байдаг)
  • Люксембургт байх хугацаанд гарч болзошгүй бусад бүх зардал.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.attf.lu/training/digitalisation-in-banking-driving-the-digital-transformation-of-your-bank-11086 – с авна уу.

Та бүхэн энэхүү хөтөлбөрт хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох: