ЗЭЭЛ, ЭРСДЭЛИЙН СУРГАЛТ: Зээл авах шалтгааны шинжилгээ II: Урт хугацаат зээл

ЗЭЭЛ АВАХ ШАЛТГААНЫ ШИНЖИЛГЭЭ

ЗОРИЛТОТ БҮЛЭГCУРГАЛТЫН ЗОРИЛГОСУРГАЛТЫН ОНЦЛОГҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАААРГАЧЛАЛТАВИГДАХ ШААРДЛАГА

Зээл олгох эсэх талаар санал гаргах, шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажилтнууд

Зээл авахаар хандсан аливаа бизнесийг судлахад нэн чухал шинжилгээнүүдийн нэг нь зээл авахад хүргэсэн шалтгааныг “оношлох” явдал юм. Зүйрлэвэл, эмч хүн өвчтөндөө эм бичихийн өмнө чухам юунаас болж өвчтөнд зовиур илэрснийг оношилдогтой адил. Хэрэв оношилгоо зөв хийгдвэл тухайн бизнест яг тохирсон “санхүүгийн эм”-ийг олгож чадна. Ингэснээр урт хугацаанд хамтран ажиллах, үнэнч зээлдэгчдийг бий болгодог. Энэхүү сургалтаар бизнесийн байгууллагыг зээл авахад хүргэдэг 10 шалтгаан, тэдгээрийг оношлох арга, ямар шалтгаанаар зээл хүссэн бол хэрхэн “эмчлэх” буюу эмчилгээгүй гэж үзэхийг нэгбүрчлэн тайлбарлана.

Суралцагчийн оролцоог дэмжсэн сургалт. Иймд туршлагатай зээлийн ажилтнууд, шинэ ажилтнууд харилцан бие биенээсээ суралцах боломжийг олгох үүднээс багийн ажиллагаа маш их шаардагдана. Тухайн суралцах сэдвээр оролцогчийн мэдлэгийн түвшин ямар байгааг багийн ажлын үр дүнгээс тандаж мэдсэний үндсэн дээр тухайн ангийн түвшинд тохируулан багшийн зүгээс онолын суурь ойлголтыг товч тайлбарлана.

2 өдөр, нэг өдөрт 4 цаг

Багаар ажиллах, гэрийн даалгавар хийх, жишээ бодох, багийн өрсөлдөөн, дүрд хувирах тоглолт, хэлэлцүүлэг, бодлого бодох гэх мэт сургалтын олон арга хэлбэрүүдийг хослуулна.

  • Идэвхитэй оролцоо шаардсан сургалтын хэлбэрт тавгүйтэхгүй, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх
  • Мэдлэг, туршлагаа хуваалцах замаар ангийн суралцах явцад хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Сургалтын явцад баримтлах дүрэм, шаардлагатай танилцаж зөвшөөрсөн байх
  • Сургалтын I шат дууссаны дараа II шатанд суралцахын өмнө гэрийн даалгавар өгөх тул (10 хоногийн дотор) ажлын ачааллаа зохицуулах чадвартай байх
  • Нягтлан бодох бүртгэлийн суурь мэдлэг сайтай, ШҮБ төслийн “Санхүүгийн тайлангийн эрсдлийн шинжилгээ” сургалтыг амжилттай төгссөн байх нь сургалт өгөөжтэй байхад давуу тал болно.

СУРГАГЧ БАГШ

Г.ДЭЛГЭРМАА (MPP, MBA, MDP)
Г.ДЭЛГЭРМАА (MPP, MBA, MDP)'Шинэ үеийн банкир' төслийн удирдагч, 'Мэргэшлийн эрх олгох зөвлөл'-ийн гишүүн, БСА-ийн 'Шилдэг сургагч багш'

Боловсрол:

  • 2016 Хөгжлийн бодлогын магистр, Солонгос улс
  • 2013 Хөгжлийн бодлогын докторант, Солонгос улс
  • 2005 Бизнесийн удирдлагын магистр, Нидерланд улс
  • 1998 Төрийн бодлогын магистр, Япон улс
  • 1995 Эдийн засгийн бакалавр, банкны эдийн засагч мэргэжил, МУИС

Туршлага:

  • Монголбанк (Төвбанк) 11 жил
  • Арилжааны банкуудад 4.5 жил
  • Сургалт, бизнесийн зөвлөгөө 8 жил

Мэргэших дадлага:

  • 2008 Германы төвбанк (Бундесбанк), гадаад валютын нөөцийн удирдлага
  • 2004 АНУ-ын Wells Fargo банк, зээл, эрсдэл, харилцагчийн үйлчилгээ

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо Гэрээгээр зохицуулна
Сургалт дуусах огноо 2099-12-31
Анги бүрдэлт 15
Бүртгүүлсэн 0
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2099-12-31
Нэг оролцогчийн төлбөр Гэрээгээр зохицуулна
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
Сургалтын ангилалууд ЗАХИАЛГАТ СУРГАЛТ
15

Сургалт зохион байгуулагдах газрын байршил