Онцлох
МХНММХ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Талархлын 10 жил”-ийн арга хэмжээнд цаг зав гарган хүрэлцсэн Танд болон танай хамт олонд гүнээ талархал илэрхийлж байна.
Монголын ББСБ-уудын Холбооны ерөнхийлөгч З.Алтанзул, Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг нар ББСБ-уудын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэ жилийн арга хэмжээнд Монгол улсын арилжааны таван банктай хамтран Өнөр бүл төвийн болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 12-18 насны хүүхдүүдэд хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн суурь боловсрол олгоход зориулан сургалт хийж, банкны үйл ажиллагаатай танилцах аяныг 2019 оны 05 сарын 21-ны өдрөөс 06 сарын 5-ны хооронд хэрэгжүүллээ.