"Талархлын 10 жил" арга хэмжээ боллоо

Арга хэмжээ

Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Холбоо (МХНММХ) жил бүрийн 11 дүгээр сард "Оны шилдэг хүний нөөцийн менежер" ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулдаг бөгөөд эдүгээ 10 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ жилийн хувьд "Талархлын 10 жил" нэрийн дор "Хүний нөөцийн менежмент: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш" сэдвээр хэлэлцүүлэг хэлбэрээр 11-р сарын 19-нд зохион байгуулж амжилттай өндөрлөсөн.

Банк санхүүгийн академи нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд МХНММХ-той нягт хамтран ажиллаж, банкны хүний нөөцийн ажилтнуудыг Америкийн хүний нөөцийн чуулга уулзалтад оролцуулахын зэрэгцээ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хүний нөөцийн менежментийн оюутны улсын олимпиад" болон “Оны шилдэг Хүний нөөцийн менежер” ажил мэргэжлийн уралдаанд Тэргүүн байранд орсон, амжилттай оролцсон оролцогчдыг Олон улсын сургалтын эрхээр шагнаж урамшуулах зэргээр дэмжин Монгол Улсын хүний нөөцийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсаар байгаа.

МХНММХ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Талархлын 10 жил”-ийн арга хэмжээнд цаг зав гарган хүрэлцсэн Танд болон танай хамт олонд гүнээ талархал илэрхийлж байна. Цаашид бид хамтдаа хүний нөөцийн салбарт илүү олон шинэлэг ажлыг хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Таныг хүндэтгэсэн:

МХНММХ-ны УЗГ, ажлын хамт олон
Банк санхүүгийн академи

niit oroltsogchid 2

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.