Хүүхдүүдэд зориулж хувийн санхүүгийн сургалт зохион байгуулж байна

Арга хэмжээ

Монгол банкнаас баталсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн” хүрээнд Банк Санхүүгийн академи Монгол улсын арилжааны таван банктай хамтран Өнөр бүл төвийн болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 12-18насны хүүхдүүдэд хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн суурь боловсрол олгоход зориулан сургалт хийж, банкны үйл ажиллагаатай танилцах аян хэрэгжүүлж байна.

Энэ удаа Хаан банкны Олон нийттэй харилцах газрын захирал Тунгалагтамир хүүхдүүдэд “Хуримтлал ба Хадгаламж” сэдвээр өдөр тутмын зардлаа бичих, хуримтлал үүсгэх талаар сонирхолтой сургалт хийснээс гадна Хаан банкны Галлерейгаар зочилж, төв оффистой танилцлаа. Хамтран ажилласан Хаан банкны хамт олонд амжилт хүсье.