Хүүхдүүдэд зориулж хувийн санхүүгийн сургалт зохион байгуулж байна

Арга хэмжээ

Монгол банкнаас баталсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн” хүрээнд Банк Санхүүгийн академи Монгол улсын арилжааны таван банктай хамтран Өнөр бүл төвийн болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 12-18 насны хүүхдүүдэд хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн суурь боловсрол олгоход зориулан сургалт хийж, банкны үйл ажиллагаатай танилцах аян хэрэгжүүлж байна.

Аяны эхний өдөр буюу 5-р сарын 21-эд Хас банктай хамтран “Орлого ба зардал” сэдвийн хүрээнд хүүхдүүдэд сонирхолтой сургалт зохион байгуулж, банкны үйл ажиллагаатай танилцлаа. Хамтран ажилласан Хас банкны хамт олонд амжилт хүсье.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.