Банк санхүүгийн академийн хамтрагч байгууллага болох “House of Training” олон улсын сургалтын байгууллагын “GDPR – Data Protection Officer” хөтөлбөр зарлагдлаа.
Сургалтын хөтөлбөр:
Хөтөлбөрт оролцогчдод мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллахад шаардлагатай үндсэн ур чадварыг олгохын зэрэгцээ GDPR-ийг дагаж мөрдөх төлөвлөгөө, дотоод болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран мэдээлэл хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих практик шийдлүүд, мэдээллийн аюулгүй байдлын ажилтны үүрэг хариуцлагыг тодорхойлж, мэдлэг чадварыг дээшлүүлнэ.
Сургалтанд оролцогч:
Мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл хамгаалах чиглэлээр ажилладаг эсвэл ажиллах хүсэлтэй ажилтнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Сургалт болох өдрүүд:
Уг хөтөлбөр нь 2023 оны 5, 6-р сард цахимаар 6 тал өдөр зохион байгуулагдана.
- Өдөр 1 – 2023.05.30, 15:00 – 19:00 цагийн хооронд
- Өдөр 2 – 2023.05.31, 15:00 – 19:00 цагийн хооронд
- Өдөр 3 – 2023.06.01, 15:00 – 19:00 цагийн хооронд
- Өдөр 4 – 2023.06.06, 15:00 – 19:00 цагийн хооронд
- Өдөр 5 – 2023.06.07, 15:00 – 19:00 цагийн хооронд
- Өдөр 6 – 2023.06.08, 15:00 – 19:00 цагийн хооронд.
Сургалтын хэлбэр:
- Тус сургалт нь англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
- Сургалт цахимаар WEBEX платформ дээр явагдана.
Сургалтын хөтөлбөр:
- Introducing the GDPR
- The role of the DPO
- How to support Data Controllers and Processors comply with the GDPR by addressing
- Security Incidents and Dara Breaches
- Privacy by Design
- Data Subject Request Management
- Managing Processors – Data Processing Agreemetns
- Applying the Risk based approach (Including DPIAs)
- Leveraging upon an existing governance structure
Сургалтын төлбөр:
Сургалтад бүртгүүлж, CV-ээ явуулахад үнэ төлбөргүй.
Люксембургийн Сангийн яам нь сонгогдсон оролцогчийг дараах төлбөрөөс чөлөөлнө. Үүнд:
- Сургалтын төлбөр
- Сургагч багш ба менежментийн төлбөр
- Сургалтын материал
Харин сонгогдсон оролцогч дараах зардлыг төлнө:
Зохион байгуулалтын зардал – 400,000₮
“House of Training” нь хамтран ажиллагч улс, байгууллагуудаас нийтдээ 16 оролцогч сонгон сургалтад хамруулах тул Та оролцохоор бүртгүүлэх бол бүртгэлийн форм болон CV-гээ чанартай бөглөж амжиж бүртгүүлээрэй.