INSIGHTS MDI® хувь хүний зан төлвийн сургалт зохион байгуулагдаж байна

ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лохын удирдан явуулж буй INSIGHTS MDI® сургалтанд Банк санхүүгийн академийн дэмжигч гишүүн байгуулагууд болон арилжааны банкны газар, хэлтсийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Энэхүү сургалтын онцлог нь INSIGHTS-MDI® тестийн нарийн аргаар тухайн хүний зан төлвийг тодорхойлдог бөгөөд хувь хүн өөрийгөө болон бусдын зан төлвийг илүү сайн таньж, ойлгоход нь дэмжлэг үзүүлэх, өөрийн зан төлвийг бусдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, мөн бусадтай зөв ойлголцоход нь тусладаг.

Байгууллагын хувьд энэхүү арга техникийн тусламжтайгаар хүний нөөцийн зөв бүрдүүлэлт хийх, нөөц боломжоо таньж мэдэх, байгууллагын хөгжил, харилцагчийн онцлогт тохирсон борлуулалтын арга барил, аливаа ажлын байранд тохирох зан төлвийн тодорхойлох боломжтой юм. INSIGHTS MDI® сургалтанд хамрагдсан “Чингис хаан” банкны Захиргаа, хүний нөөцийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн А.Бишрэл сэтгэгдлээ хуваалцлаа.

Германы “Шпаркассэ” банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лохын удирдан явуулсан хүний зан төлвийг тодорхойлох Insights MDI загвачлалын сургалтанд хамрагдсандаа 100 хувь сэтгэл хангалуун байна. Хүний нөөцийн талбарт ажиллаж байгаа миний хувьд өөрийн болон бусдын зан төлвийн онцлог шинж чанар, тэдгээрийн давуу болон сул талыг таних аргад суралцаж, түүнд тохирсон арга барилаар ажиллах арга ухааны нэгээхэн хэсгээс суралцсан явдал нь надад маш их үр өгөөжтэй санагдлаа.

Цаашид тогтмол нэг арга барилаар харилцах бус, хүн тус бүрт тохирсон арга барилаар ажиллах хэрэгтэй юм байна. Учир нь хүн бүр оюун ухааны хувьд, ёс суртахууны хувьд, сэтгэл хөдлөлийн хувьд өөрийн гэсэн онцлог зан төлөвтэй байх бөгөөд түүнээсээ шалтгаалан аливаад хандах хандлага нь хүртэл өөр өөр байдаг байна.

Уг сургалтанд сууснаар би өөрийн өвөрмөц хөдөлгөгч хүчийг тодорхойлж ойлгох сэдэл төрлөө, мөн бусдын хөдөлгөгч хүчийг ойлгож, түүнийг нь үнэлдэг болох ухагдахуунтай болсон ба энэ нь надад маш их мотиваци боллоо гэж хэлмээр байна.

Ийм үнэ цэнэтэй сургалтыг явуулж байгаа Банк Санхүүгийн Академийн хамт олонд талархалаа илэрхийлмээр байна.

Баярлалаа.“Чингис хаан” банкны Захиргаа, хүний нөөцийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн А.Бишрэл

Та Банк Санхүүгийн Академийн брэнд сургалтуудын нэг болох INSIGHTS-MDI® сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.

Санал болгох: