INSIGHTS MDI® сургалтад хамрагдахыг урьж байна

Банк Санхүүгийн Академи нь Германы Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран 2025 оны анхны “INSIGHTS-MDI® зан төлөвийн сургалтыг зохион байгуулж байна.

INSIGHTS-MDI® анализ нь нэг талаас өөрийгөө танин мэдэх, нөгөө талаас бусадтай зөв ойлголцох арга замыг бий болгох зорилготой төдийгүй харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, итгэлцлийг тогтвортой өсөн нэмэгдүүлэх боломжийг олгодог.

Энэхүү сургалтаар 20 минутын хугацаанд онлайнаар асуулга бөглөн хувь хүний зан төлөвийн анализ хийсэн дэлгэрэнгүй тайлантай болох ба үүний дараа INSIGHTS MDI-ийн 1 бүтэн өдрийн сургалт явагдах юм.

Сургалтын онцлог:

INSIGHTS-MDI® шинжилгээний хэрэгслүүд нь хувь хүний зан төлөвийн сонголт, сэдэл төрүүлэгч хүчин зүйлс болон EQ (сэтгэл хөдлөлийн оюун ухаан)-ын талаар үнэн зөв мэдээлэл цуглуулах зорилгоор бүтээгджээ.

Энэхүү тест нь 1991 оноос хойш хийгдэж байгаа бөгөөд энэ нь өөрийгөө болон бусдыг илүү сайн таньж, ойлгоход нь дэмжлэг үзүүлж, тэдний зан төлөвийг бусдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд нь тусалдаг.

  • Илүү сайн харилцах, ятгах, хамтран ажиллах, борлуулах;
  • Тухайн хүнд давамгайлах зан төлөв, үнэт зүйлийг өргөн хүрээнд шинжилж, тайлбарлах;
  • Бид ЮУГ, ХЭРХЭН, ЯАГААД үйлдэж буйг шинжлэх;

Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, нөөц боломжийг таних, хүний нөөцийн удирдлага болон хөгжил, баг бүрдүүлэлт, байгууллагын хөгжил, харилцагчийн онцлогт тохирсон борлуулалтын арга барил, аливаа ажлын байранд тохирох зан төлөвийн тодорхойлолт гаргах зэрэгт үүнийг ашигладаг.

Сургалтын үр дүн:

Сургалтад хамрагдсанаар дараах арга барилыг эзэмшинэ:

  • Нөхцөл байдал болон тухайн хүнд тохирсон удирдлагын зан төлөвийн хөгжлийг бий болгох,
  • Удирдлагын зан төлөвийн үр нөлөө, ашиг тусыг нэмэгдүүлэх,
  • Менежмент, борлуулалт, сургалтын үр нөлөө сайжрах,
  • Хор хөнөөлтэй стрессийг бууруулах,
  • Өндөр чадамжтай ажилтнуудаа үр дүнтэй хөгжүүлэх.

Сургалтын огноо:

  • Өдөр: 2025.03.20-ны өдрийн 09:30 – 17:30 цагийн хооронд,
  • Байршил: Монголын банкны холбооны “Б” танхимд болно.

Сургагч багш:

Сургалтыг банкны салбарт 31 жил ажилласан эксперт, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лохын хамтаар INSIGHTS MDI®-ийн лицензтэй, Банк Санхүүгийн Академийн мэргэшсэн сургагч багш нар сургалтыг удирдан явуулна.

Сургалтын агуулга:

  • INSIGHTS MDI® гэж юу вэ?
  • INSIGHTS MDI® загварыг харилцаанд ашиглах нь​
  • INSIGHTS MDI® анализын тайлан​
  • Баг бүрдүүлэлт​
  • INSIGHTS MDI®-ийг менежментийн арга барилд ашиглах нь
  • INSIGHTS MDI® загварыг байгууллагадаа ашиглах боломжууд.

Сургалтын хэлбэр:

  • Сургагч багшийн PPT, сургалтын агуулгыг баяжуулах жишээ, кейс судалгаа, дасгал ажил, асуулт хариултын хэсэгтэй.
  • Сургалт нь Танхимаар, Монгол хэл болон Герман хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдана.

Сургалтын төлбөр:

  • Төлбөр: 1,200,000₮/БСА-ийн гишүүн байгууллагуудад 900,000₮/

INSIGHTS-MDI® загварчлалыг дэлхийн олон оронд менежментийн түвшний, нэн ялангуяа топ менежментийн түвшний сургалт болгон заадаг. Монгол Улсад одоогоор тус сургалтад 1000 гаруй банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, удирдлагууд болон бизнесийн салбарын төлөөлөлүүд хамрагдаад байна.

Та бүхэн энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Холбогдох утас: 7575-4848, 9975-6414

Санал болгох: