“Leadership & People Management – Leading as a Manager Coach” сургалт болно

Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Leadership & People Management – Leading as a Manager Coach” сургалтыг зохион байгуулах гэж байна.

Салбарын туршлагатай мэргэжилтэн удирдан явуулах уг сургалт нь энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрүүдэд 09:30 – 17:30 цагийн хооронд болно.

Энэхүү сургалт нь оролцогчдыг манлайлах ур чадвараа нээн хөгжүүлж, хувь хүний хөгжлийн аяллаа хийхэд нь чиглүүлнэ. Түүнчлэн оролцогчдод багаа илүү чадваржуулах, багийн гишүүн бүрийг байгууллагын стратегийн зорилгод хүрэх сэдлийг олоход нь туслах зорилготой.

Сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулбал;

Сургалтын зорилго:

  • Оролцогчдыг манлайлах ур чадвараа нээж, хөгжүүлэхэд нь дэмжих;
  • Хувь хүний хөгжлийн аяллаа хийхэд нь чиглүүлэх, шинэ арга барилд сургах;
  • Багаа илүү чадваржуулах, багийн гишүүн бүрийг байгууллагын стратегийн зорилгод хүрэх сэдлийг олоход нь туслах.

Сургалтын үр дүн:

Сургалтад хамрагдаснаар дараах ур чадварыг эзэмшинэ.

  • Өөрсдийн манлайллын хэв маягийг тодорхойлох;
  • Өөрт болон өөрийн багийнханд тохирох көүчинг ур чадварыг олж авах
  • Менежментийн болон көүчинг арга барилд суралцах;
  • Багийн гишүүн бүрийн ур чадварыг нь хөгжүүлэх;
  • Хүмүүсийн менежментээр дамжуулан багийн гишүүдийн урам зориг, ажлын бүтээмж болон гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлэх;
  • Багийн гишүүдтэйгээ харилцан итгэлцэлтэй, үр дүнтэй харилцааг бий болгох;
  • Хувь хүний ​​менежмент, хүмүүсийн менежмент, талент менежмент, манлайлал, көүчинг, гүйцэтгэлийн менежмент зэрэг үндсэн чиглэлийн хүрээнд олон улсын туршлагууд болон хүний ​​нөөцийн хэтийн төлөвийг судлах;
  • Манлайлал, коучингийн ур чадвараа хөгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргах г.м.

Зорилтод бүлэг:

  • Хүний нөөцийн газар, хэлтсийн захирлууд;
  • Хүний нөөц, байгууллагын хөгжил, сургалт хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд;
  • Бусад чиглэлийн дунд болон дээд түвшний удирдах ажилтнууд;
  • Манлайлах ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй хүн бүр уг сургалтад хамрагдах боломжтой.

Сургалтын хөтөлбөр:

  • Хүний нөөцийн стратегийн үүрэг ба өөрчлөлтийн менежмент
  • Манлайлал ба хүмүүсийн оролцоо
  • Mенежмент ба дасгалжуулагчийн арга барил
  • Гүйцэтгэлийн менежмент
  • Талент менежмент ба хөгжүүлэлт
  • Дараа нь яах вэ:Хэрэгжүүлэхстратеги, практик үйл ажиллагааны төлөвлөгөө
  • Оролцогчдод зориулсан семинарын хураангуй.

Сургалтын хэлбэр:

Сургагч багш:

Энэхүү сургалтыг удирдан явуулах Жиллес Оссона де Мендес /Gilles Ossona de Mendez/ нь хүний ​​нөөцийн зөвлөх, мэргэжлийн сертификаттай дасгалжуулагч, олон улсын сургагч багш юм.

Тэрээр хүний ​​нөөцийн чиглэлээр арвин туршлагатай, орон нутагтаа салбартаа тэргүүлэгч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм.

Жиллес нь Люксембургийн олон улсын банкуудад удирдах албан тушаалд хүний нөөцийн чиглэлээр 18 жил ажилласан, нийт 27 жил ажилласан туршлагатай бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн турш мэргэжлийн хүмүүс болон байгууллагуудыг амжилтад хүрэх аялалд нь чиглүүлж, урагшлан хөгжихөд нь бодит хувь нэмрээ оруулсаар иржээ.

Тэрээр хүний ​​нөөцийн арвин туршлага, практик арга барилаа хувь хүний ​​хөгжил, урам зоригийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дасгалжуулалттай хамтад нь хослуулж, суралцагчдад илүү сайн гүйцэтгэл, сайн сайхан байдалд хүргэхэд нь тусалсаар байна.

Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцана уу.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох: