“Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын сургагч багшийн сургалт боллоо

Банк санхүүгийн академийн “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын сургагч багшийн сургалт өнгөрсөн долоо хоногийн 2023.03.28 – 03.30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, төгсөгчид сертификатаа гардан авлаа.

3 өдрийн турш үргэлжилсэн тус сургалтыг Германы “Шпаркассэ” банкны олон улсын хамтын ажиллагааны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох удирдан явуулсан бөгөөд сургалтад хамрагдсан банкирууд болон сургагч багш нартаа баяр хүргэж, сертификат гардууллаа.

Хүний зан төлөвийг тодорхойлдог “Insights MDI® загварчлалын цогц сургалт болон Шинэ банкирын онол, практик хосолсон сургалтын тусгай хөтөлбөрөөс бүрдсэн энэхүү сургалтад Банк санхүүгийн академийн сургагч багш нар болон тус академийн дэмжигч гишүүн байгууллагуудын сургагч багш, көүчээр бэлтгэгдэж буй менежерүүд хамрагдсан юм. Сургалтад хамрагдсан банкирууд болон сургагч багш нартаа баяр хүргэж, ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье!

Санал болгох:

Азамат Балтабаев: Казакстаны Алматад Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг БСА-тай хамтран зохион байгуулна

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSPB) нь Банк Санхүүгийн Академитай хамтран  санхүүгийн салбарын