Pro-Bankers Series: Салбарыг үр ашигтай удирдах нь

МЭРГЭШСЭН БАНКИР ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮД КУПОН КОДОО ОРУУЛЖ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА.

САЛБАРЫГ ҮР АШИГТАЙ УДИРДАХ НЬ

ТА ЭНЭХҮҮ СЕМИНАРТ ХАМРАГДСАНААР:

Салбарын удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарч шийдвэр гаргах 5 хүчин зүйлс буюу санхүү мөнгөн урсгал, харилцагч, маркетинг ба борлуулалт, үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэр гаргалтууд бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх талаар товч ойлголттой болох юм.

ЗОРИЛТОТ БҮЛЭГ:

Банкны салбарын захирлууд, бэлтгэгдэж буй ахлах менежерүүд, ИБГ, СУГ-н хэлтсийн захирлууд болон ББСБ-н удирдлагууд

ҮНДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА ҮЗЭХ ХААХ

ҮНДСЭН 4 ӨДРИЙН СУРГАЛТЫН АГУУЛГА:

Энэхүү семинараар BRANCHSIM сургалтын хэсгээс товчлон хүргэх болно.

Белгийн Банкны Академийн BRANCHSIM программ дээр суурилан Банк болон ББСБ-н баланс дээр дүн шинжилгээ хийн, тухайлсан шийдвэр гаргалтууд нь бизнесийн орчин, салбарын ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг 5-8 улирлын тайлан бэлтгэж харах, өрсөлдөөнт бодит зах зээлийг бий болгодог сургалт ба салбарын ашигт үйл ажиллагааг дээшлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн суурь ойлголтуудыг бэхжүүлэх, зах зээлийн мэдээлэл, өгөгдөл дээр симуляц хийж дүн шинжилгээ гаргах 4 өдрийн сургалт юм.

ОРОЛЦОГЧИД ӨГӨХ МЭДЛЭГ:

  • Эдийн засгийн өөр өөр нөхцөл байдалтай уялдуулж бүтээгдэхүүний үнэ, борлуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх
  • Зээл хадгаламжийн үнийг тогтоож салбарын түвшинд маркетинг болон стратегийн шийдвэр гаргах
  • Сегментээс хүлээгдэж буй орлогуудыг таамаглах болон электрон хөрөнгө оруулалт хийх боломж
  • Зардлыг хамгийн бага байлгаж харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах, харилцагчаа хадгалан үлдэх тоглолтуудыг багаараа ажиллаж хийх болно.
  • Программын шинжилгээний үр дүнгээс оролцогчид хаана илүү төвлөрч ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгож салбарын менежментийн мэдлэгээ өргөтгөнө.

СУРГАЛТЫН ХЭЛБЭР:

Сургалт тэнхимийн хичээл, харилцан ярилцлага дээр тулгуурлан явагдах ба багаар шийдвэр гаргаж программ дээр ажиллах, онол практикийг хослуулан явагдана. Сургалтын явцад оролцогчид мэдсэн сурснаа өөрсдийн удирдаж буй загвар салбарууд дээр шууд ашиглах боломжтой байдаг нь онцлог юм. Энэхүү симуляц программ нь оролцогчдыг үйлдүүлэн хөгжүүлэхэд тулгуурлана.

СУРГАГЧ БАГШ

Б:БАЯРЦЭЦЭГ
Б:БАЯРЦЭЦЭГБанк Санхүүгийн Академийн Салбарын удирдлага бэлтгэх төслийн удирдагч, сургагч багш

СУРГАГЧ БАГШ:

  1. 2017- 2019 Банк Санхүүгийн Академи “Салбарын удирдлага бэлтгэх” Төслийн удирдагч, сургагч багш
  2. 2007-2011 GTZ, Монгол банк сургалтын төв Сургагч багш
    1. Сургагч багш бэлтгэх сургалт
    2. Манлайллын 5 үе шат
    3. Санхүүгийн дүн шинжилгээ
    4. Зээлийн эрсдлийн сургалтууд
  3. 2007 GTZ, Герман Монтабауэр хот, ADG Academy Сургагч багшаар бэлтгэгдсэн.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  1. 2016-2018 Улаанбаатар хотын банк Улаанбаатар салбарын захирал
  2. 2015-2016 Голомт банк, ИБГрүп, SME зөвлөх үйлчилгээ төсөл
  3. 2008-2014 Голомт банк, Эрсдлийн удирдлагын газар, Зээлийн эрсдлийн менежер
  4. 2004-2007 Голомт банк, Зээлийн газар, Эдийн засагч

МЭРГЭЖИЛ:

Эдийн засагч

БОЛОВСРОЛ:

MBA, Handong Global University /Америкын PSA-ны загвараар Монголын эдийн засгийн орчинд Моргэжийн хүүний эрсдлийг үнэлэх аргачлал/

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2019-10-23-нд, 7:00 цаг
Сургалт дуусах огноо 2019-10-23-нд, 8:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2019-10-18-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 40
Бүртгүүлсэн 33
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2019-10-22-нд, 17:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 20,000₮ (Хөтөлбөрийн гишүүд үнэ төлбөргүй)
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
Сургалтын ангилалууд МЭРГЭШСЭН БАНКИР ХӨТӨЛБӨР
20'000 7
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил