Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Responsible investing: Context, challenges, and best practices in asset management” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар хөрөнгө оруулалтын менежментийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээлүүд, түүний үүрэг, Тогтвортой санхүүгийн шилдэг туршлага, хөрөнгө оруулалтын менежментийн ESG-ийг хэрхэн нэгтгэх, хөрөнгө оруулалтын менежментийн өсөлтийн стратеги, эрсдэлийн менежмент, инноваци, технологийн интеграци хийх боломжууд зэрэг сэдвээр оролцогчдод мэдлэг, ойлголтыг өглөө.
Тус сургалтад мөрөнгө оруулалтын менежерүүд, хөрөнгийн зах зээлийн шинжээчид, санхүүгийн шинжээчид болон хөрөнгө удирдлагын салбарт ажилладаг бусад мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтыг олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч /CFA/, сургагч багш Б.Хулан удирдан явууллаа.
Б.Хулан нь Люксембург болон Монгол улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллахдаа банк санхүү, тогтвортой санхүүжилт, ESG хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлага, хөрөнгийн зах зээл, эрсдэлийн менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн. Мөн тэрээр Люксембургийн HSBC банканд ажиллах хугацаандаа уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэлэг шийдлүүдийг боловсруулж, удирдахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Сургалтад хамрагдсан нийт оролцогчдодоо талархал илэрхийлж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье!