
Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Responsible investing: Context, challenges, and best practices in asset management” сургалтыг 2024.11.21 – 11.22-ны өдрүүдэд 09:30 – 13:30 цагийн хооронд Санхүүгийн Зохицуулах Хорооны өргөтгөлийн 3-р давхарын танхимд зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго:
Хөрөнгө оруулалтын менежмент нь санхүүгийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хөрөнгө оруулалтын өсөлт, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг олгодог. Монгол Улсад хөрөнгө оруулалтын менежментийн салбар дэлхийн шилдэг туршлага, зохицуулалтын стандартад нийцүүлэн эрчимтэй хөгжиж байна.
Энэхүү сургалт нь Монголын хөрөнгийн менежерүүдэд ESG-д онцгой анхаарал хандуулж, менежментийн компаниуд болон банк зэрэг талын тоглогчдыг хоёуланг нь хамарсан хөрөнгө оруулалтын менежментийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, сорилт, боломжуудын талаар ойлголт өгөх зорилготой юм.
Оролцогчид дараахь талаар илүү гүнзгий ойлголттой болно.
- Эдийн засгийн тогтвортой хөгжилд худалдан авах тал болон хөрөнгө оруулалтын менежментийн үүрэг
- Зохицуулалтын тогтолцоо, дагаж мөрдөх шаардлага
- Тогтвортой санхүүгийн шилдэг туршлага, хөрөнгө оруулалтын менежментийн ESG-ийг нэгтгэх
- Хөрөнгө оруулалтын менежментийн өсөлтийн стратеги, эрсдэлийн менежмент
- Хөрөнгө оруулалтын менежментэд инноваци, технологийн интеграци хийх боломжууд.
Мөн тус интерактив сургалт нь тогтвортой санхүүгийн асуудалд анхаарлаа хандуулж, хөрөнгийн удирдлагын салбарын мэргэжилтнүүдийн дунд мэдлэг солилцох, практик шийдэл гаргах, харилцаа холбоог сайжруулах зорилготой юм.
Сургалтад оролцогчид:
- Хөрөнгө оруулалтын менежерүүд (хөрөнгө зохицуулалт, мөнгө угаах болон зээлийн бодлого)
- Хөрөнгийн зах зээлийн шинжээчид
- Санхүүгийн шинжээчид
- Комплаенсийн мэргэжилтнүүд
- Хөрөнгө удирдлагын салбарт ажилладаг бусад мэргэжилтнүүд хамрагдах боломжтой.
Оролцогчид хөрөнгө оруулалтын үндсэн зарчмууд болон хөрөнгийн менежментийн талаар суурь ойлголттой байх шаардлагатай ба тогтвортой санхүүжилт, ESG-ийн чиглэлд сонирхолтой байх нь давуу тал болно. Энэхүү сургалтад дундаас болон түүнээс дээш шатны менежерүүд хамрагдана.
Сургагч багш:
Сургалтыг олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч /CFA/, сургагч багш Б.Хулан удирдан явуулна. Б.Хулан нь Люксембург болон Монгол улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллахдаа банк санхүү, тогтвортой санхүүжилт, ESG хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлага, хөрөнгийн зах зээл, эрсдэлийн менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн юм.
Тэрээр Люксембургийн HSBC банканд ажиллах хугацаандаа уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэлэг шийдлүүдийг боловсруулж, удирдахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Сургалтын хөтөлбөр:
Responsible Investing буюу хариуцлагатай хөрөнгө оруулалт /ХХО/-ын сургалтын хөтөлбөрийг танилцуулбал,
- ХХО-ын танилцуулга
- ХХО-ын нөхцөл
- ХХО-д тулгарч буй бэрхшээлүүд
- ХХО-ын шилдэг туршлага
- ХХО хийх хөрөнгө оруулалтын стратеги
- ХХО-ын жишээнүүдийн судалгаа
- ХХО-ын технологийн шинэчлэл
- Дэлхийн ESG стандартууд ба зохицуулалтын шаардлага
- Тогтвортой санхүүжилт ба ХХО-ын ирээдүй
Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.
Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.
Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414