“Иргэдийн банкны шинэ тренд, стратегиуд” олон улсын сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулж, олон улсын мэдлэг, туршлагыг банк, санхүүгийн салбартаа хүргэн ажиллаж байна

Тэгвэл энэ удаа тус академиас Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран ATTF /Financial Technology Transfer Agency/-ийн хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн банкны шинэ тренд, стратегиуд” олон улсын сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдрийг дуустал буюу 5 өдрийн турш өдөр бүр 09:00-16:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд болно.

Дээрх сургалтыг Санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн эрсдэл болон харилцагчийн хөрөнгө оруулалтын зөвлөх Кристиан Мореелс удирдан явуулах бөгөөд сургалт нь Англи хэлнээс дагалдах Монгол орчуулгатай явагдах юм.

Тус сургалтад иргэдийн банк хариуцсан захирал, ахлах мененжер, мэргэжилтнүүд, мөн иргэдийн банк болон харилцагчийн үйлчилгээнд чиглэсэн нэгжүүд (Бизнес хөгжил, бүтээгдэхүүний нэгж, Маркетингийн нэгж, Салбарын удирдлагын нэгж, Салбарууд, Лавлах төв, Цахим банкны нэгж, Карт, АТМ-ийн нэгж)-ийн дунд болон түүнээс дээш түвшний менежерүүд хамрагдах боломжтой.

“Иргэдийн банкны шинэ тренд, стратегиуд” олон улсын сургалтын онцлог нь иргэдийн банкны сувгийн менежментийн шинэчилсэн стратеги трендүүдийг технологийн дэвшил болон салбарт гарч буй өөрчлөлтүүдтэй уялдуулан хэрхэн хэрэгжүүлэх талаар заах бөгөөд түүнчлэн дижитал банкны эрин үед хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөгдөж буй хэв маягийг тодорхойлж, түүнд чиглэсэн стратегийг оновчтой хэрэгжүүлэх талаар ойлголт, мэдлэгийг оролцогч нартаа өгөх юм.

Сургалтыг удирдан явуулах Кристиан Мореелс нь ING Luxembourg SA-ийн иргэдийн банкны удирдлагын багийн гишүүн бөгөөд Бизнесийн эрсдэл ба байгууллага хариуцсан захирлаар ажилладаг. Тэрээр 1993 онд ING Luxembourg SA-д ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын харилцагчдын хөрөнгө оруулалтын зөвлөхөөр анх ажиллаж эхэлжээ. Тэрээр иргэдийн банкны бизнесийг заах, хөгжүүлэх чиглэлээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт, зөвлөгөө, көүчингийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн тэрээр Дижитал банкны томоохон төслүүд болон бусад стратегийн төслүүдийг хэрэгжүүлэн ажилладаг, туршлагатай зөвлөх юм.

“Иргэдийн банкны шинэ тренд, стратегиуд” олон улсын сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулбал,

Өдөр 1: Иргэдийн банкны стратеги

1 – Танилцуулга

2 – Эль сальвадор ба Люксембург

3 – Иргэдийн банк

4 – Сегментчилэл

5 – Харилцагчийн бодит жишээ + дасгал ажил

6 – Иргэдийн банкны стратеги

Өдөр 2: Иргэдийн банкны сувгууд ба цахим банк

1 – TOM (Target Operating Model) + Дасгал ажил

2 – Дижиталчилал + дасгал ажил

3 – Шууд борлуулалт + дасгал ажил

4 – Дижитал шилжилт

Өдөр 3: Иргэдийн банкны стратеги

1 – Финтекүүд

2 – Банкинд шинэ харилцагч татах; Банкны апп-ийг хэрэглэгчдэд таниулах, заавар зөвлөгөө өгөх (Onbaording, mobile onbaording) + дасгал ажил

3 – Салбарууд + дасгал ажил

4 – АТМ

5 – Лавлах төвүүд

Өдөр 4: Бизнесийн эрсдэлүүд

1 – Бизнесийн эрсдэлүүд, танилцуулга

2 – Эрсдэл даах чадварын үнэлгээ + дасгал ажил

Өдөр 5: Дасгал ажил

1 – Монгол улсын иргэдийн банкны ойрын хугацааны хандлага ямар байх вэ?

2 – Дасгал ажил

3 – Дүгнэлт, дараагийн алхмууд.

Банк Санхүүгийн Академи болон Люксембургийн “House of Training” байгууллагатай хамтран Монгол Улсад зохион байгуулж буй Кристиан Мореелс багшийн сургалтанд Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 9975-6414 утсаар авна уу.

“Банк санхүүгийн академи” ГҮТББ

Санал болгох:

О.Мөнхзаяа: Ажлын онцлогоос хамаарч өдөр бүр шинэ сорилт, янз бүрийн кейстэй тулгардаг тул харилцагчаасаа, удирдлагаасаа, хамтран ажиллаж буй нөхдөөсөө суралцаж байдаг

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (RSBP)-тэй хамтран олон улсын

Сургагч багшийн сургалт боллоо

Банк Санхүүгийн Академийн брэнд сургалтуудын нэг “Сургагч багш”-ийн сургалт 2024.10.29 – 11.01-ний өдрүүдэд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Манай

“Responsible investing” сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Responsible investing: Context, challenges, and best practices in asset management”