Худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаа сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хүрээнд олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт аялал, цахим болон танхимын сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Энэ удаад Банк Санхүүгийн Академи нь Трэйд Файнанс Консалтинг байгууллагатай хамтран “Худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаа” олон улсын сургалтыг энэ оны 5 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Трэйд Файнанс Консалтинг байгууллагын захирал, худалдааны санхүүжилтийн зөвлөх, сургагч багш Павел Андрле /Mr Pavel Andrle, BSc., LL.M,/ манай улсад хүрэлцэн ирж, энэхүү сургалтыг удирдан явууллаа.  

Тэрбээр сургалтаар дамжуулан оролцогчдод гадаад худалдаатай холбоотой аккредитивын үйл явц, худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаа, дагаж мөрдөх үндсэн зарчмууд болон худалдааны санхүүжилтийн залилан мэхлэх схемүүд, үүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдлэг, ойлголтыг өгсөн юм.

Уг сургалтад олон улсын банкны хэлтэс, газрын менежерүүд, худалдааны санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтнүүд хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас судаллаа.

Сургагч багш Павел Андрле болон сургалтад хамрагдсан нийт оролцогч нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

Санал болгох: