Банкны ажилтны мэдлэг ур чадварын суурь шаардлага батлагдлаа

Чиглүүлэх сургалт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Банк санхүүгийн академи нь арилжааны 11 банкны үндсэн гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага бөгөөд гишүүдийн нийтлэг эрх ашиг болох ёс зүйтэй, бүтээмжтэй ажилтныг бүтээх чиглэлээр олон улсын болон дотоодын шилдэг хөтөлбөрөөр сургалт явуулдаг цорын ганц байгууллага юм.

Академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох хараат бус зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдаанаар “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага”-ыг баталжээ. Түүнчлэн, уг суурь шаардлагад нийцүүлэн өөрсдийгөө хөгжүүлэхэд нь хувь хүмүүст туслах сургалтын хөтөлбөрийн хураангуй агуулгыг ч баталсан байна.

Ингэснээр банкинд жолооч, тогооч, үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилтнаас эхлээд хуульч, маркетер, хүний нөөцийн мэргэжилтэн, системийн инженер, программист, нягтлан бодогч, захирлын туслах болон зөвлөх, салбарын захирал, ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллахын тулд холбогдох сургалтад заавал хамрагдаж, чадамжийн гэрчилгээ авсан байхыг шаарддаг болж байгаа юм байна.

Энэхүү шинэ систем рүү 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шилжих бөгөөд түүний бэлтгэл болсон сургалтын хөтөлбөрүүдийг Шинэ үеийн банкир төсөл бэлэн болголоо.