21-р зууны манлайлагч нарт тавигдах чухал ур чадварууд

Чиглүүлэх сургалт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Энэ сарын 6-ны өдөр Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг Орхон аймгийн нийт 7 банкны удирдлагуудад "21-р зууны манлайлагчдад тавигдах чухал ур чадвар"-ын талаар болон хурдацтай өөрчлөгдөж буй орчинд амжилттай ажиллахад шаардагдах ур чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд болон Монголбанкнаас санаачлан, Монголын Банкны Холбоо болон Хадгаламжийн Даатгалын корпорацийн хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай харилцагч - Хариуцлагатай банк” аяны хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

Хариуцлагатай харилцагч - Хариуцлагатай Банк аяны тухай: https://www.mongolbank.mn/news.aspx?id=2275&tid=1

Сургалтын үеийн зургууд: https://bfa.mn/gallery

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.