APABI-2022 Монгол улсад зохион байгуулагдахаар боллоо

Семинар
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

APABI /Ази Номхон далайн орнуудын банкны институт, академи/-ийн гишүүн орнууд 2020 оны 02-р сарын 27-29ний өдрүүдэд Филиппин улсын Бохол хотноо “Хамтдаа цахимжицгаая” /Collaboration for Digital transformation/ сэдвийн дор нэгдэн чууллаа. 

Уг чуулганд Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг оролцож, дижитал банкуудын туршлага, сорилтыг давсан түүхээс суралцахын зэрэгцээ манай банкны салбарын “Мэдлэг, ур чадварын суурь шаардлага” болон комплаенс, ёс зүйг зөвхөн банкнаас гадна банк бус, даатгал, хадгаламж зээлийн хоршоонд хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцлаа.

apabi 1

Энэ удаагийн чуулганаар APABI-ийн гишүүн орнууд сургалтын хөтөлбөр, гарын авлага, судалгааг харилцан хуваалцах, Global Banking Education Standards Board-ийн боловсруулан, хэрэгжүүлж буй ёс зүйн кодексийг дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.

Ази номхон далайн орнуудын банкны институт, академийн чуулганыг 2 жилд 1 удаа зохион байгуулдаг бөгөөд 2022 оны APABI-ийн ээлжит 20-р чуулганыг Монгол улсад зохион байгуулах эрхийг Банк Санхүүгийн Академид олгож, албан ёсоор тугийг хүлээлгэн өглөө.

apabi 2