БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН II ЗӨВЛӨГӨӨН

Семинар
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН II ЗӨВЛӨГӨӨН 2019
“ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БА БАНКНЫ САЛБАР”
Улаанбаатар хот, Монгол Улс

Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн II зөвлөгөөнийг Монголбанк, Монголын Банкны Холбоо, Банк санхүүгийн академи хамтран энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкуудын дэмжлэгийн дор явагдах юм.

Энэ удаагийн онцлох сэдэв нь “Хувь хүний хөгжил” бөгөөд зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хэн бүхнийг тухайн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэх, хэлэлцэх, холбогдох баримт бичигт нэгдсэн байр сууриа тусгуулах боломжтой байлгахад анхаарснаараа энэ удаагийн зөвлөгөөн чухал ач холбогдолтой. Хэлэлцүүлэг бүрийн модераторууд нь хүний нөөцийн чиглэлээр банкны салбарт олон жил ажилласан туршлагатай удирдах ажилтнууд байх болно.

Зөвлөгөөнд оролцогчдод үр дүнтэй хэлэлцүүлэг хийхэд нь туслах үүднээс Олон улсын чиг хандлага-ын талаар Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг мэдээлэл өгнө. Уг мэдээлэл нь хувь хүний хөгжлийн хамгийн чухал ур чадваруудын багцыг дэлхий нийтэд хэрхэн тодорхойлж байгаа, тэдгээрийн санхүүжилтын загвар болон багц ур чадварыг хөгжүүлэх хамтын ажиллагааны чиг хандлага зэргийг багтаасан байна.

Хэлэлцүүлгийн дараа, өнөө үед маш чухал ур чадваруудын нэг болох Манлайлал сэдвээр олон улсын эксперт Вивиан Харнойс нэг цагийн хугацаанд лекц уншина. Тэрээр Европт хүлээн зөвшөөрөгдсөн эксперт бөгөөд олон улсын сургалтын шилдэг байгууллагуудын нэг болох Люксембургийн Их Вант Улсын House of Training институтын сургагч багш. Түүний лекц нь шууд орчуулгатай явагдана.

Зөвлөгөөний онцлох бас нэгэн үйл явдал нь, Монгол Улсын банкны салбарын хэмжээд анх удаа хийсэн судалгаануудын нэгдсэн танилцуулга юм. Уг судалгаанууд нь “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага”-ын хэрэгжилт банкны салбарт ямар байгааг тандах зорилготой байв. Танилцуулгыг Банк санхүүгийн академийн зөвлөх, Шинэ үеийн банкир төслийн удирдагч Г.Дэлгэрмаа хийнэ.

Энэхүү зөвлөгөөнд дараахь чиглэлийн хүмүүс оролцох нь тохиромжтой:

  • Банк, санхүүгийн салбарын сонгон шалгаруулалт, сургалт хариуцсан албан тушаалтан, ажилтан
  • Банк, санхүү, бизнесийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн удирдах албан тушаалтан, ажилтан, багш
  • Банк, санхүү, бизнесийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд
  • Компанийн захирал, хүний нөөц, сургалт хариуцсан удирдах албан тушаалтан, ажилтан
  • Манлайлах ур чадвараа хөгжүүлэх, энэ талаарх мэдлэг мэдээллээ шинэчлэх хүсэлтэй хувь хүмүүс
  • Санхүүгийн салбарын бодлого боловсруулах, эрсдлийн түвшинг хянаж шалгах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын албан тушаалтан, ажилтан

ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ИЛТГЭЛҮҮД

Илтгэлийн нэр Илтгэгч
  1. 2018 оны зөвлөмжийн хэрэгжилт
  2. Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлагын хэрэгжилт
    1. Банк санхүүгийн салбарын хүний нөөцийн анхдугаар зөвлөгөөний баримт бичиг татаж авах
    2. Мэдлэг ур чадварын суурь шаардлагыг татаж авах

ИЛТГЭЛИЙГ ТАТАЖ АВАХ

Г.Дэлгэрмаа

Шинэ үеийн банкир төслийн удирдагч,
Мэргэшлийн эрх олгох зөвлөлийн гишүүн
Мастер сургагч багш

  1. Хувь хүний хөгжлийн багц (skillset)
  2. Хувь хүний хөгжлийн санхүүжилт
  3. Хувь хүний хөгжлийн хамтын ажиллагаа

ИЛТГЭЛИЙГ ТАТАЖ АВАХ

Ш.Алтанцэцэг

БСА-ийн Гүйцэтгэх захирал

Манлайлал

Viviane Harnois

HoT-ийн сургагч багш
Олон улсын зөвлөх

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.