Мэдлэг хуваалцах семинар зохион байгуулагдлаа

Семинар
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Банк Санхүүгийн Академи 2018 оны анхны мэдлэг хуваалцах өглөөний семинараа "FINTALENT DEVELOPMENT in the Digital Era" сэдвээр зохион байгууллаа.

2018 оны 05-р сарын 9-11-ний өдрүүдэд Тайван улсын Тайпей хотноо зохион байгуулагдсан APABI (Ази Номхон далайн орнуудын Банкны институтын холбоо) бага хурал, уулзалтад оролцогч БСА-ийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг, МБХ-ны Мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Чингис хаан банкны Дижитал банкны газрын захирал Д.Сүхбаатар нар семинарт илтгэл тавьж, дэлхийд дижитал банкаар тэргүүлэгч DBS банктай танилцсан туршлага, мэдлэгээ хуваалцлаа.