Мэдлэг хуваалцах семинар зохион байгуулагдлаа

Семинар
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Банк Санхүүгийн Академи ээлжит мэдлэг хуваалцах өглөөний семинараа /Knowledge sharing seminar/ Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулж Орхон аймгийн нийт 7 банкны 80 орчим ажилтнууд хамрагдлаа.

Английн Лондон хотноо 2019.09.16-17-ны өдрүүдэд 23 дахь удаагаа зохион байгуулагдсан The World Conference of Banking Institutes (WCBI)-д оролцсон БСА-н гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг уг форумын талаар мэдлэг, мэдээллээ хуваалцлаа.

The World Conference of Banking Institutes (WCBI)-ийн 23-р форум “Growth and Sustainability in an age of Disruption” сэдвийн дор явагдсан бөгөөд банк санхүүгийн боловсролын салбарт ажиллаж буй сургалтын байгууллага, эрдэмтэн багш, сургалт хөгжил хариуцсан мэргэжилтэн, санхүүгийн салбарын мэргэжилтэн, төв болон арилжааны банк, банкны мэргэжилтнүүдийг нэгтгэсэн олон улсын форум юм. Энэ форумаар мэргэжлийн байгууллагууд бизнесийн харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийг тодорхойлохын зэрэгцээ банкны салбарын хөгжлийг даган шинээр гарч ирсэн хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замыг эрэлхийлж, хамтран хэлэлцдэг.

Энэхүү мэдлэг хуваалцах семинарыг банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд болон Монголбанкнаас санаачлан, Монголын Банкны Холбоо болон Хадгаламжийн Даатгалын корпорацийн хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай харилцагч - Хариуцлагатай банк” аяны хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

Хариуцлагатай харилцагч - Хариуцлагатай Банк аяны тухай: https://www.mongolbank.mn/news.aspx?id=2275&tid=1

Сургалтын үеийн зургууд: https://bfa.mn/gallery

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.