WCBI-ийн 23-р форумд оролцож байна

Семинар
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

The World Conference of Banking Institutes (WCBI) нь банк санхүүгийн боловсролын салбарт ажиллаж буй сургалтын байгууллага, эрдэмтэн багш, сургалт хөгжил хариуцсан мэргэжилтэн, санхүүгийн салбарын мэргэжилтэн, төв болон арилжааны банк, банкны мэргэжилтнүүдийг нэгтгэсэн олон улсын форум юм. Энэ форумаар мэргэжлийн байгууллагууд бизнесийн харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийг тодорхойлохын зэрэгцээ банкны салбарын хөгжлийг даган шинээр гарч ирсэн хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замыг эрэлхийлж, хамтран хэлэлцдэг.

WCBI-ийн 23-р форум “Growth and Sustainability in an age of Disruption” сэдвийн дор энэ өдрүүдэд Лондон хотноо чуулж буй бөгөөд БСА-ийн гүйцэтгэх захирал Ш. Алтанцэцэг урилгаар оролцож байна.

wcbi2019.com

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.