КОМПЛАЕНС БА ЁС ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД
ТАВТАЙ МОРИЛНО УУ
Банк санхүүгийн академиас зохион байгуулж буй Комплаенс ба ёс зүй сургалтыг сонирхон хандаж буй танд талархалаа илэрхийлье.
Комплаенс бол банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд үндэсний хууль тогтоомжийг дагаж мөрдөх, зохицуулагч байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн стандартыг баримтлах, гэрээний дагуу хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зэргийг багтаасан ойлголт бөгөөд дан ганц хууль, эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарлагдахгүй, харин шударга байдал, ёс зүйн өргөн ухагдахууныг хамардаг. Санхүүгийн байгууллагын практикт бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай нөхцөл эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэл бүхий эргэлзээ бий болж, хууль зүйн хувьд шууд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ тохиолдолд харилцагчдад тэгш шударгаар хандах, тэдний эрх ашгийг хамгаалах зарчим нь аливаа шийдэлд хүрэх гол шалгуурын нэг болж байх ёстой билээ.
Комплаенсийн сургалтыг банк санхүүгийн байгууллагын нийт ажилтнуудын ажлын онцлогт нийцүүлэн, хүртээмжийг нь анхааран онлайн хэлбэрээр хөгжүүлсэн тул цаг заваа хэмнэн, хүссэн орчиндоо суралцах боломжтой гэдэгт итгэлтэй байна.
Сургалт нь 2 долоо хоногийн хугацаанд, нэг өдрийн үзэх хичээлийн ачаалал 2 цагаас хэтрэхгүй байхаар төлөвлөгдсөн. Та хичээлд суухаас өмнө манай сайт дээр байршуулсан сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу. Сургалттай холбоотой нэмэлт мэдээлэл, тодруулга хүсвэл [email protected] хаяг руу захиа илгээхийг хүсье. Таны захианд 24 цагийн дотор хариу өгөх болно.
Танд амжилт хүсье.
Сургалтын алба,
Банк Санхүүгийн Академи
"КОМПЛАЕНС БА ЁС ЗҮЙ" ОНЛАЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
МОДУЛЬ |
СЭДЭВ |
АГУУЛГА |
Модуль 1: |
Комплаенсийн тухай үндсэн ойлголт |
|
Модуль 2: |
Ажилтны ёс зүйн зарчмууд |
|
Ажилтны ёс зүйн төлөвшил |
|
|
Модуль 3: |
Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх |
|
Хувь хүний мэдээллийн хамгаалалт |
|

Та сургалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол надтай доорх и-мэйл хаяг болон утсаар ажлын цагаар холбогдоорой.
Би танд тусалъя.

Та сургалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол надтай доорх и-мэйл хаяг болон утсаар ажлын цагаар холбогдоорой.
Би танд тусалъя.