Сургагч багшийн дунд шатны сургалт зохион байгуулагдлаа

Сургагч багш
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Банк санхүүгийн академиас банкны салбарын сургагч багш нарт зориулан явуулдаг Сургагч багшийн ДУНД шатны сургалт 2019 оны 8 сарын 26-30ны өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө.

Сургалтад 4 банк, 3 байгууллагын нийт 16 сургагч багш оролцож өдөр бүр өсөн нэмэгдэх хурдаар хувьсан өөрчлөгдөж буй өнөө үеийн сургалтын чиг хандлага, сургалтын цогц системтэй танилцаж, сургалтын төсөл удирдахад шаардлагатай мэргэжлийн ур чадваруудаас суралцлаа.

Сургагч багш нарыг чадавхжуулах төслийн хүрээнд Банк санхүүгийн академи нь банкны сургагч багш нарын ерөнхий ур чадварыг үнэлэх, сургагч багш нарын ур чадварын дундаж түвшнийг тогтоох, судлах, хэрэгцээг үнэлэх, улмаар сургагч багш нарыг бүх талаар нь үе шаттайгаар хөгжүүлэх журам боловсруулах зэрэг зорилтуудыг тавин ажилладаг бөгөөд тус сургалт нь сургагч багш өөрт дутагдаж буй болон сайжруулах шаардлагатай ур чадваруудыг илрүүлэх, хөгжүүлэх, улмаар банкнуудын дотоод сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх юм.

Энэхүү сургалтын дараагийн буюу ахисан түвшний "ЧИГЛҮҮЛЭГЧ СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ" нь энэ оны 11-р сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.