Сургагч багшийн сургалтын төгсөгчдийн уулзалт боллоо

Сургагч багш
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Банк Санхүүгийн Академийн “Сургагч багшийн сургалт”-ын анхан болон дунд шатны төгсөгчдийн уулзалтыг анх удаа 2019 оны 11-р сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Цаашдаа энэхүү "Төгсөгчдийн уулзалт"-ыг тогтмол хийж байхаар болсон бөгөөд тус үйл ажиллагаагаар сургагч багш нар туршлага солилцож, цаг үеийнхээ шинэ мэдээ мэдээллийг хуваалцан шинэлэг бүхэнд үргэлж суралцаж байх зорилготой юм.

Энэхүү уулзалтын үеэр Банк санхүүгийн академиас 2019 оны сургалтын чиг хандлагын талаар мэдээлэл өглөө. Дижитал эрин үеийн CV-г хэрхэн бүтээх, түүний хэрэглээ, давуу болон сул талын талаар сонирхолтой яриа өрнүүлж, сургагч багш нарт сургалтын хүрээнд тохиолддог зарим нэг бэрхшээлийн талаар хэлэлцэж туршлага солилцлоо. Цаг гарган хүрэлцэн ирсэн хөгжилд түүчээлэгч, шинийг сэтгэгч, бүтээлч, сэдэлжүүлэгч сургагч багш нартаа маш их баярлалаа, цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.

Мөн сургагч багшийн сургалтын “ЧИГЛҮҮЛЭГЧ СУРГАГЧ БАГШ” ахисан түвшний сургалт 2019 оны 11 сарын 18-20 ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна. Энэ удаагийн сургалтыг Австралийн ANZInstitute-ийн сургагч багш Thomas Lai удирдан явуулна.

Та сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах холбоосоор орно уу.
https://bfa.mn/events/international/tot-level-3-2019

Уулзалтын үеийн зургууд:
https://bfa.mn/gallery

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.