Хас Банкны захиалгат Сургагч багшийн сургалт боллоо

Хас Банкны захиалгаар Банк Санхүүгийн Академийн брэнд сургалтуудын нэг болох “Сургагч багш”-ийн сургалт 2023.06.15 – 06.26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

АНУ-ын “Association for Talent Development” байгууллагаас франчайз эрхийн хүрээнд банк санхүүгийн салбарт нутагшуулан хэрэгжүүлж буй энэхүү “онцгой” сургалтын хөтөлбөрт Хас Банкны хүний нөөц, сургалт хөгжүүлэлтийн менежерүүд болон сургагч багшаар бэлтгэгдэж буй тус банкны газар, нэгжийн ажилтнууд хамрагдсан юм.

Хас Банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Цэнджав, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг нар сургалтаа амжилттай дүүргэсэн банкирууддаа баяр хүргэж, төгсөгчдөд сургагч багшийн сертификатыг гардууллаа.

Энэхүү сургалтыг Банк Санхүүгийн Академийн сургагч багш Б.Ууганхүү, Т.Амармөрөн, Ө.Уянга нар удирдан явуулж, “Сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд”, “Сургалтыг зорилгоос эхлэх нь”, “Сургалтын гарын авлага боловсруулах нь”, “Хэцүү суралцагчидтай ажиллах нь”, “Сургагч багш бизнесийн хамтрагч” зэрэг сонирхолтой сэдвээр хичээлийг зааж, банкируудад мэдлэг, мэдээллийг өгсөн.

Сургагч багшийн сургалт нь ирээдүйн сургагч багшийг ур чадвар, үндсэн арга барилаа олоход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, мөн сургалтаа шинэлэг, сонирхолтой маягаар удирдан явуулахад зааж сургадаг давуу талтай.

Сургалтад хамрагдсан ХАСЧУУДДАА болон Сургалтыг удирдан явуулсан сургагч багш нартаа баяр хүргэж, ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье!

Санал болгох:

Б.Ариунболд: Дан ганц санхүүгийн тоон үзүүлэлтээр харьцаа тооцож, түүнд тулгуурлан тухайн байгууллагад дүгнэлт гаргах нь учир дутагдалтай

Банк Санхүүгийн Академи нь Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ байгууллагатай хамтран “Санхүүгийн дүн шинжилгээ хийх ур чадвар” олон улсын цахим сургалтыг энэ оны