
Тус хуралд Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг, Банк санхүүгийн академийн Судалгааны албаны Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам нар оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хурлын үеэр банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар болон “Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа”-ны тайланг танилцуулсан юм.