БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА
Банк санхүүгийн салбарт сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн академи болно.
БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
Банк Санхүүгийн Академи буюу “Мэдлэггүүр” ХХК-ийг 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 756/11/15 тоот Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд нарын хамтарсан тушаалаар Монголбанкны дэргэдэх Банкны Сургалтын Төвийг нэгтгэх шийдвэр гарч нэгтгэснээр банкны салбар дахь цорын ганц сургалтын мэргэшсэн байгууллага болсон. Салбарын бодлого болон сургалтын талаар Монголын Банкны Холбоотой нягт хамтран ажилладаг ба 2010-2016 онуудад сургалт болон бусад үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж ирлээ.
2017 оны 10-р сарын 1-ээс Банк Санхүүгийн Академи ГҮТББ болж статусаа өөрчилсөн бөгөөд үйл ажиллагааны чиглэл, сургалтууд илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах боломжтой боллоо.
Банк Санхүүгийн Академи нь өөрийн шинэ сургалтын хөтөлбөрүүдийг гарган банк санхүүгийн салбарынханд санал болгохоос гадна олон улсын санхүүгийн салбарын тэргүүлэгч сургалтын байгууллагуудтай хамтран сургалтыг зохион байгуулж олон улсын мэдлэг мэдээллийг тухайн салбарт хүргэн ажиллаж байна.
Банк санхүүгийн академи нь гишүүддээ дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
- Сургалт, семинар зохион байгуулах
- Судалгаа хийх
- Зөвлөх үйлчилгээ ба аутсорсинг хийх
- Мэдээлэл түгээх
- Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
- Гадаад, дотоодын байгууллагуудтай хамтрах ажиллах
- Олон нийтийн санхүү боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
- Зорилгод нийцсэн бусад арга хэмжээ
Ш.ГАНБЯМБА
ХААН БАНК
Б.МӨНХЖАВХАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
О.БААСАНСҮРЭН
ТӨРИЙН БАНК
Г.ЦЭНДЖАВ
ХАС БАНК
Л.АМАР
МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО
Б.ОДОНТУНГАЛАГ
МОНГОЛ БАНК
Ч.НАМЖИЛМАА
КАПИТРОН БАНК
Ш.АЛТАНЦЭЦЭГ
Гүйцэтгэх захирал
Л.АМАРЗАЯА
Хамтын ажиллагааны менежер
Б.УУГАНХҮҮ
Онлайн сургалтын менежер
Ө.УЯНГА
Сургалтын менежер
Д.НЭРГҮЙ
Г.ДЭЛГЭРМАА
Д.ДОЛЖИНМАА