Үйлчилгээний нөхцөл
Нөхцөлд өөрчлөлт орсон бүрт энэ огноо шинэчлэгдэж, өмнөх хувилбар архивт хадгалагдана.
1. Ерөнхий зүйл
Энэ нөхцөл нь Банк Санхүүгийн Академийн (цаашид «Академи») вэб сайтаар дамжуулан сургалтад бүртгүүлэх, төлбөр төлөх, сургалтын системд хандах эрх авахтай холбоотой харилцааг зохицуулна. Сайтаар бүртгүүлснээр та энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
2. Бүртгэл
Бүртгэл нь оролцогч тус бүрээр хийгдэнэ. Байгууллага ажилтнуудаа бүртгүүлэх тохиолдолд оролцогч бүрийн мэдээллийг тусад нь бөглөнө. Гэрчилгээ, хичээлд хандах эрхийг оролцогч бүрд тус тусад нь илгээнэ.
Оролцогчийн овог, нэрийг бүртгэлийн үед бичигдсэн хэлбэрээр гэрчилгээнд ашиглана. Буруу бичигдсэн мэдээллийг «Миний сургалт» хэсгээс, эсхүл Академитай холбогдож засварлуулна.
Зарлагдсан нэг ээлжид нэг оролцогчийг давхардуулан бүртгэхгүй. Бие даан үзэх сургалтад дахин бүртгүүлэхийг зөвшөөрнө.
3. Төлбөр
Сургалтын төлбөрийг сайт дээр зарласан дүнгээр, сонгосон төлбөрийн хэлбэрээр төлнө. Төлбөр хийгдэх хүртэл суудал дараах хугацаанд хадгалагдана:
- QPay болон банкны шилжүүлгээр төлөх бол 24 цаг;
- байгууллагад нэхэмжлэх олгосон бол ажлын 5 өдөр.
Энэ хугацаанд Академи төлбөр хүлээн аваагүй бол суудал чөлөөлөгдөж, захиалга хүчингүй болно. Суудал чөлөөлөгдсөн нь дахин бүртгүүлэхэд саад болохгүй.
Төлбөр хийгдсэн эсэхийг Академи төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн мэдээллээр баталгаажуулна. Гүйлгээний утга дээр захиалгын дугаарыг заавал бичнэ, эс бөгөөс төлбөрийг захиалгатай тулгахад хугацаа шаардагдана.
4. Сургалт цуцлах ба төлбөр буцаах
Цуцлах хүсэлтийг «Миний сургалт» хэсгээс илгээнэ. Хүсэлтийг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор хариу өгнө.
Төлбөр буцаах эсэх, ямар хэмжээгээр буцаахыг сургалтын хэлбэр, эхлэх хүртэлх хугацаа, аль хэдийн гарсан зардлыг харгалзан тухай бүрт шийдвэрлэнэ. Цуцлах хүсэлт илгээсэн нь төлбөр автоматаар буцаагдахыг илэрхийлэхгүй.
Академи ээлжийг хойшлуулах, цуцлах тохиолдолд бүртгүүлсэн оролцогчдод мэдэгдэж, өөр ээлжид шилжүүлэх, адил дүнтэй өөр сургалт санал болгох эсхүл төлбөрийг бүтнээр нь буцаах сонголтыг санал болгоно.
Буцаан олголтын хувь, хугацаа:
- Сургалт эхлэхээс 14 болон түүнээс дээш хоногийн өмнө цуцалбал 100%
- 7-13 хоногийн өмнө цуцалбал 50% тус тус буцаан олгох боломжтой.
- Сургалт эхлэхээс 7 хоногийн өмнө цуцлах хүсэлт илгээвэл төлбөрийг буцаан олгох боломжгүй.
- Буцаан олгох боломжтой төлбөрийг календарын 30 хоногт багтаан шилжүүлнэ.
- Төлбөрийн баримт: Сургалтын төлбөрийн и-баримтыг сургалт дууссаны дараа шивнэ. Сургалтын байгууллага тул зөвхөн сугалаанд оролцох боломжтой баримт шивэгдэнэ.
- Оролцогч солих. Байгууллага бүртгүүлсэн ажилтнаа сургалт эхлэхээс хамгийн багадаа 1 ажлын өдрийн өмнө өөр хүнээр сольж болно.
Сургалтын материал хүлээн авсан, шаардлагатай зохион байгуулалтыг эхлүүлсэн талаар мэдээллийг өгсний дараа ямар ч тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
Аль ч нөхцөлд төлбөрийг буцаахын оронд дараагийн ээлжид шилжүүлэх, адил дүнтэй өөр сургалтад хамрагдах боломжтой байна.
5. Хичээлд хандах эрх
Төлбөр баталгаажсаны дараа сургалтын системд хандах эрх нээгдэнэ. Эрх нь зөвхөн тухайн оролцогчид зориулагдсан хувийн бүртгэл байх бөгөөд бусдад дамжуулах, хуваалцахыг хориглоно.
Хандах эрхийн хугацааг сургалт тус бүрээр тогтоож, сургалтын хуудсанд зарлана. Хугацаа дуусахад систем эрхийг хаана.
Техникийн шалтгаанаар эрх нээгдээгүй тохиолдолд төлбөрийн хуудсанд тодорхой харагдах бөгөөд Академи шийдвэрлэж өгнө, оролцогчоос дахин төлбөр шаардахгүй.
6. Гэрчилгээ
Гэрчилгээ олгох эсэхийг сургалт бүрээр тогтоож, сургалтын хуудсанд заана. Гэрчилгээ олгох сургалтад ямар нөхцөл хангасан оролцогчид олгох талаар харуулна.
7. Хувийн мэдээлэл
Бүртгэлийн үед өгсөн мэдээллийг зөвхөн сургалт зохион байгуулах, төлбөр тооцоо хийх, гэрчилгээ олгох, оролцогчтой холбогдох зорилгоор ашиглана. Байгууллага ажилтнуудаа бүртгүүлсэн, эсхүл ажилтан өөрөө бүртгүүлэхдээ ажлын газраа тухайн байгууллагаар сонгосон тохиолдолд тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтан эдгээр оролцогчийн бүртгэл, ирц, явц, сургалтын дүн, гэрчилгээний мэдээллийг харж, тайлан татах эрхтэй. Ажилтан сургалтын төлбөрөө өөрөө төлсөн бол төлбөрийн дүн, огноо, төлөв мөн тайланд харагдана. Оролцогч дараа нь ажлын газраа сольсон ч бүртгүүлэх үед ажиллаж байсан байгууллагын тайланд үлдэнэ.
Мэдээллээ засах, устгуулах хүсэлтийг info@bfa.mn хаягаар илгээнэ.
Таны хувийн мэдээллийг “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д нийцүүлж, хамгаалах болно.
8. Нөхцөлийн өөрчлөлт
Академи энэ нөхцөлд өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт нь сайтад нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд хуудасны дээд талд засварласан огноо харагдана. Аль хэдийн хийгдсэн бүртгэлд бүртгэл хийх үед хүчин төгөлдөр байсан нөхцөл хамаарна.
9. Холбоо барих
Энэ нөхцөлтэй холбоотой асуултыг info@bfa.mn хаяг, +976 75754848 дугаараар хүлээн авна.
10. Оюуны өмч
Хичээлийн материал, бичлэг, файлууд нь зэрэг тухайн сайт, сургалтын систем, и-мэйлд ашиглагдаж буй бүх материал нь оюуны өмчөөр хамгаалагдсан тул хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр хуулах, тараах, нийтийн сүлжээнд оруулах, AI сургалтад ашиглахыг хориглоно.
Мөн эрх олгох болон түүнтэй төстэй түвшний шалгалтын явцад бусдаас тусламж авах, хуулах, бусдын оронд өгөхийг хориглоно, уг үйлдэл нь системийн лог, хандалтын мэдээллээр баталгаажсан нь тогтоогдвол тухайн оролцогчийн эрхийг түдгэлзүүлэх, дараагийн сургалтад хамруулахгүй байх, сертификат олгосон бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч болно.
11. Гэрчилгээ баталгаажуулах
Ажил олгогч эсвэл ажилтан өөрөө сургалт болон шалгалтыг амжилттай дуусгаж гэрчилгээ авснаа QR код эсвэл давтагдашгүй дугаараар нь шалгах боломжтой байна.
12. Давагдашгүй хүчин зүйл
Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь Академи болон оролцогчийн хүсэл зоригоос үл хамааран урьдчилан харах, сэргийлэх боломжгүй нөхцөл байдал үүсэхийг хэлнэ. Үүнд дараах тохиолдлууд хамаарна:
- газар хөдлөлт, үер, гал түймэр, цасан шуурга зэрэг байгалийн гамшиг;
- цар тахал, хорио цээрийн дэглэм;
- онц болон дайны байдал;
- төрийн байгууллагын шийдвэрээр олон нийтийн арга хэмжээг хязгаарласан тохиолдол;
- улсын хэмжээний цахилгаан, интернэтийн тасалдал;
- Академиас үл хамаарах кибер халдлага.
Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Академи үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй бол уг нөхцөлийг зөрчсөнд тооцохгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас оролцогчид учирсан шууд бус хохирлыг Академи хариуцахгүй. Үүнд унаа, байр, ажлын цагийн хохирол зэрэг орно.
Дээрх нөхцөл үүссэнээс хойш Академи 2 ажлын өдрийн дотор бүртгүүлсэн оролцогчдод и-мэйл болон утсаар мэдэгдэж, дараах сонголтуудаас санал болгоно:
- сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх;
- сургалтыг өөр хугацаанд хойшлуулах;
- өөр сургалт эсвэл ангид шилжүүлэх;
- төлбөрийг дараагийн сургалтад ашиглах эрх (кредит) болгон шилжүүлэх.
Оролцогч өөрөө давагдашгүй хүчин зүйлийн улмаас сургалт, арга хэмжээнд оролцох боломжгүй болсон бол тухайн баримтаа ирүүлж ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр дараагийн хуваарьт сургалт, арга хэмжээнд шилжинэ.
13. Гомдол шийдвэрлэх
Оролцогч болон байгууллага харилцагч дараах асуудлаар Академид гомдол гаргаж болно:
- сургалтын чанар, зохион байгуулалт;
- төлбөр, буцаан олголт;
- гэрчилгээ олголт;
- хувийн мэдээллийн ашиглалт.
Гомдлыг info@bfa.mn хаягаар эсвэл вэб сайтын "Холбоо барих" хэсгээр албан байдлаар гаргана.
Академи гомдлыг хүлээн авснаас хойш 30 ажлын өдрийн дотор хянаж, шийдвэрээ цахимаар хүргүүлнэ.
Энэхүү нөхцөлтэй холбоотой маргааныг талууд эхлээд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ. Тохиролцоонд хүрээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харьяаллын шүүхээр шийдвэрлүүлнэ.