Сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ
Сургалтаа сонгохоос эхлээд төлбөрөө төлж, сургалтаа эхлүүлэх хүртэлх алхам бүрийг энд тайлбарлав.
Эхлээд ерөнхий алхмуудтай танилцаад, дараа нь өөрт тохирох хувилбарын заавраа нээж уншаарай.
Ерөнхий алхам
Хувь хүн, байгууллага аль алинд ижил дараалалтай.
-
Сургалтаа сонгоно
«Сургалт» хэсгээс сонирхсон сургалтаа олж нээнэ. Хэнд зориулсан, хөтөлбөр, хуваарь, сургалтын төлбөрийг тэндээс харна.
-
Нэвтэрнэ
Сургалтын хуудасны «Бүртгүүлэх» товчийг дарна. Анх удаа бол «Шинэ бүртгэл үүсгэх»-ээр бүртгэл үүсгэж, и-мэйлээр ирсэн холбоосоор хаягаа баталгаажуулна.
-
Хуваарь, оролцогчоо сонгоно
Явах ээлжээ сонгож, «Би өөрөө» эсвэл «Байгууллагаар» гэснээс нэгийг сонгоно.
-
Мэдээллээ шалгаж баталгаажуулна
Оролцогчийн мэдээллийг нягталж, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөд «Бүртгэлийг баталгаажуулах» дарна. Захиалгын дугаартай захидал ирнэ.
-
Сургалтын төлбөрөө төлнө
Суудал түр хадгалагдах хугацаанд төлбөрийн хэлбэрээ сонгож төлнө. Төлбөргүй сургалтад энэ алхам байхгүй.
-
Сургалтаа эхлүүлнэ
Төлбөр баталгаажмагц и-мэйл ирнэ. Сургалтаа «Миний сургалт» хэсгээс харж, цахим сургалт руу орно.
Таны нөхцөлд тохирох заавар
Хувилбар бүрийг нээж алхмуудыг уншаарай. Нэг бүртгэлд хэд хэдэн хувилбар зэрэг хамаарч болно — жишээ нь байгууллагаар, цахим сургалтад, нэхэмжлэхээр.
Би өөрөө бүртгүүлэх
- Сургалтын хуудасны «Бүртгүүлэх» товчийг дарна.
- И-мэйл, нууц үгээрээ нэвтэрнэ. Бүртгэлгүй бол «Шинэ бүртгэл үүсгэх»-ийг дарж овог, нэр, и-мэйл, утас, байгууллага, газар · хэлтэс · алба, албан тушаал, нууц үгээ оруулна.
- И-мэйлд ирсэн баталгаажуулах холбоос дээр дарна — сургалтын бүртгэл рүүгээ автоматаар буцна. Захидал ирэхгүй бол Spam/Junk хавтсаа шалгах, эсвэл «Холбоосыг дахин илгээх»-ийг дарна.
- Сонголт алхамд хуваариа сонгож, «Би өөрөө» гэснийг сонгоод «Үргэлжлүүлэх» дарна.
- Дараагийн алхамд таны бүртгэлийн мэдээлэл харагдана — гэрчилгээ, сургалтад хандах эрх үүгээр үүснэ. Засах бол «Мэдээллээ шинэчлэх бол:» гэсний дэргэдэх холбоосоор профайлаа шинэчилнэ. Профайлд утас, байгууллага, газар · хэлтэс, албан тушаал дутуу бол эхлээд тэдгээрийг бөглөхийг хүснэ.
- Баталгаажуулалт алхамд «Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрч байна» гэснийг чагтлаад «Бүртгэлийг баталгаажуулах» дарна.
- Захиалгын дугаартай (BFA-…) «Бүртгэл хүлээн авлаа» захидал ирнэ. Дараа нь төлбөрөө төлнө — «Карт, банкны апп, QR-ээр төлөх» хэсгийг үзнэ үү.
Байгууллагаар ажилтнуудаа бүртгүүлэх
Хүний нөөцийн ажилтан эсвэл хариуцсан хүн нэг захиалгаар хэд хэдэн ажилтныг бүртгүүлж, нэг нэхэмжлэхээр төлнө.
- Өөрийн бүртгэлээр нэвтэрч сургалтын хуудасны «Бүртгүүлэх» товчийг дарна.
- Сонголт алхамд хуваарийг сонгоод «Байгууллагаар» гэснийг сонгоно.
- Байгууллагын бүртгэл: байгууллагаа жагсаалтаас сонгоно. Жагсаалтад байхгүй бол «Бусад…»-ийг сонгоод нэрийг бичнэ. Регистрийн дугаарыг зөвхөн тоогоор, мөн холбоо барих хүн, и-мэйл, утсаа оруулна — нэхэмжлэх энэ мэдээллээр үүснэ.
- Оролцогчид: ажилтан бүрийн овог, нэр, и-мэйл, утас, газар · хэлтэс · алба, албан тушаалыг бөглөнө. Дахин хүн нэмэх бол «Оролцогч нэмэх».
- Олон хүнтэй бол «Excel-ээр оруулах»: бөглөх загварыг татаж, нэг мөрөнд нэг хүн бөглөөд файлаа оруулж «Шалгах» дарна. Алдаатай мөрийг дугаараар нь заана; алдаагүй бол «… оролцогч оруулах» дарна.
- Мэдээллээ шалгаад нөхцөлийг зөвшөөрч «Бүртгэлийг баталгаажуулах» дарна.
- Төлбөрийн хуудаснаас «Байгууллагын нэхэмжлэх»-ийг сонгоно — «Байгууллагын нэхэмжлэхээр төлөх» хэсгийг үзнэ үү.
- Оролцогч бүр өөрийн и-мэйлтэй байна: нэг и-мэйлийг хоёр хүнд бичих боломжгүй. Сургалтын системийн эрх, гэрчилгээ хүн тус бүрт үүснэ.
- Утасны дугаар 8 оронтой байна.
- Үлдсэн суудлаас олон хүн бүртгүүлэх боломжгүй.
Танай байгууллагад тусгайлан сургалт зохион байгуулуулах бол Байгууллагын сургалт хуудсаар хүсэлт илгээнэ үү.
Танхимын сургалт
Тогтсон өдөр, цагт танхимд явагдана.
- Сургалтын хуудасны хуваарийн хэсгээс ээлж бүрийн огноо, цаг, байршлыг харна.
- Бүртгэлийн Сонголт алхамд явах ээлжээ сонгоно. Дүүрсэн ээлж сонгогдохгүй.
- Суудал цөөрсөн үед «… суудал үлдсэн» гэж харагдана. Зарлагдсан бүх ээлж дүүрсэн бол шинэ ээлж зарлагдмагц сургалтын хуудсанд нэмэгдэнэ.
- Нэг ээлжид нэг хүн нэг удаа бүртгүүлнэ; өөр ээлжид бүртгүүлж болно.
- Танхимын сургалтад сургалтын системд нэвтрэх шаардлагагүй.
Цахим сургалт (тогтсон цагт)
- Танхимын сургалтын адил ээлжтэй: бүртгүүлэхдээ ээлжээ сонгоно.
- Цахим хичээлд нэгдэх холбоос сайт дээр нийтэд харагдахгүй — бүртгэл нь баталгаажсан оролцогчид академиас хүргэнэ.
- Төлбөр баталгаажмагц сургалтын системд хандах эрх нээгдэж, «Сургалт эхлэхэд бэлэн боллоо» захидал ирнэ.
- Хандах эрхийн хугацаа сургалт бүрт өөр; дуусах огноо нь тэр захидалд бичигдэнэ.
Хосолсон сургалт (танхим ба цахим)
Танхимын хичээл ба цахим материал хоёулаа байна.
- Бүртгэл нь танхимын сургалттай ижил: ээлжээ сонгоно.
- Танхимын хичээлийн байршлыг сургалтын хуудаснаас харна.
- Төлбөр баталгаажмагц цахим хэсэгт хандах эрх нээгдэж, «Сургалт эхлэхэд бэлэн боллоо» захидал ирнэ.
Бие даан суралцах сургалт
- Ээлжгүй, жилийн турш нээлттэй — хүссэн үедээ бүртгүүлж эхэлнэ. Хуваарь сонгох шаардлагагүй.
- Төлбөр баталгаажмагц сургалтын системд хандах эрх нээгдэж, «Сургалт эхлэхэд бэлэн боллоо» захидал ирнэ. Эрх нь захидалд бичигдсэн огноо хүртэл хүчинтэй.
- Сургалтаа дуусгасан эсэх сургалтын системээс автоматаар бүртгэгдэж «Миний сургалт»-д харагдана.
- Эрх нь хүчинтэй эсвэл төлбөр хүлээгдэж байгаа бол дахин бүртгүүлэх боломжгүй. Эрх дууссаны дараа дахин үзэх бол шинээр бүртгүүлнэ.
Төлбөргүй сургалт
Сургалтын төлбөр 0₮ бол төлбөрийн алхам байхгүй. «Бүртгэлийг баталгаажуулах» дармагц бүртгэл шууд баталгаажиж, «Бүртгэл баталгаажлаа» захидал ирнэ.
Цахим эсвэл бие даан суралцах сургалт бол сургалтад хандах мэдээлэл тусдаа захидлаар ирнэ. Захидал ирэхгүй бол Spam/Junk хавтсаа шалгаарай.
Карт, банкны апп, QR-ээр төлөх
- Бүртгэл баталгаажуулмагц төлбөрийн хуудас нээгдэнэ. Хожим нь «Бүртгэл хүлээн авлаа» захидлын «Төлбөрийн хуудас руу очих» товчоор, эсвэл «Миний сургалт» → «Захиалга» хэсгээс орно.
- «Карт, банкны апп, QR»-ийг сонгоод төлөх товчийг дарна. byl.mn-ийн төлбөрийн хуудас руу шилжинэ; дансаар шилжүүлэх сонголт ч тэнд бий.
- Төлбөр хийгээд сайт руу буцахад «Төлбөрийг баталгаажуулж байна» гарна. Хуудсыг хаалгүй хүлээнэ — ихэвчлэн хэдхэн секунд.
- «Төлбөр баталгаажлаа» гарч, баталгааны захидал ирнэ.
- Суудал 24 цаг хадгалагдана; яг хэдэн цаг хүртэл гэдгийг төлбөрийн хуудсанд бичсэн. Энэ хугацаанд төлбөр ороогүй бол захиалга цуцлагдаж суудал чөлөөлөгдөнө.
- Төлбөр амжилтгүй болсон бол мөнгө таны данснаас гараагүй. Суудал хэвээр — «Дахин оролдох» дарна.
- Дансаар шилжүүлсэн бол санхүүгийн баг шалгаж баталгаажуулна — ажлын өдөр ихэвчлэн 2 цагийн дотор.
- Төлбөрийн хуудсанд төлбөрийн сонголт харагдахгүй бол бид төлбөрийн мэдээллийг и-мэйлээр илгээж, шаардлагатай бол тантай холбогдоно.
Байгууллагын нэхэмжлэхээр төлөх
- Байгууллагаар бүртгүүлсний дараа төлбөрийн хуудаснаас «Байгууллагын нэхэмжлэх»-ийг сонгоно.
- «Нэхэмжлэх татах» дарж PDF нэхэмжлэхээ (INV-…) авна. Байгууллагын нэр, оролцогчид, нийт дүн, академийн данс, төлбөр хийх хугацаа бичигдсэн байна.
- Шилжүүлэг хийхдээ гүйлгээний утгад нэхэмжлэхийн дугаарыг яг хэвээр бичнэ.
- Академи бүртгэлийг баталгаажуулмагц цахим, хосолсон, бие даан суралцах сургалтын оролцогч бүрт сургалтад хандах эрх нээгдэж, и-мэйл очно.
- Нэхэмжлэх авсан захиалгын суудал ажлын 5 өдөр хадгалагдана.
- Нэхэмжлэхийг «Миний сургалт» → «Захиалга» хэсгээс дахин татаж болно.
- Нэхэмжлэх зөвхөн байгууллагаар бүртгүүлсэн захиалгад гарна.
Төлбөрийн дараа сургалтад хэрхэн орох вэ
- «Сургалт эхлэхэд бэлэн боллоо» захидлыг нээнэ. Сургалтын системд анх удаа орж байгаа бол нэвтрэх нэр, түр нууц үг тэнд бичигдсэн байна.
- Сайтын дээд буланд «Миний сургалт» → «Сургалтууд» → «Сургалтаа үргэлжлүүлэх»-ийг дарна. Захидлын товчоор ч орж болно.
- Сургалтын системийн нэвтрэх хуудас гарвал захидалд ирсэн нэвтрэх нэр, түр нууц үгээ оруулж, анх нэвтрэхдээ өөрийн нууц үгээр солино.
- Нууц үгээ мартвал сургалтын системийн нэвтрэх хуудасны нууц үг сэргээх холбоос дээр дарж и-мэйлээ оруулна.
«Миний сургалт»-ын хяналтын самбарт бүртгүүлсэн, дуусгасан, одоо үзэж буй сургалт, «Захиалга» хэсэгт төлбөрийн түүх харагдана.
Бүртгэлээ цуцлах
- «Миний сургалт» → «Сургалтууд» хэсгээс тухайн сургалтын «Бүртгэлээ цуцлах»-ыг нээнэ.
- Цуцлах шалтгаанаа сонгож, хүсвэл нэмэлт тайлбар бичээд илгээнэ.
- Хүсэлт илгээхэд бүртгэл шууд цуцлагдахгүй. Академи ажлын 48 цагийн дотор хариу өгнө.
Төлбөрийн асуудлыг тухай бүрт нь шийднэ. Дэлгэрэнгүйг Үйлчилгээний нөхцөл-өөс харна уу.
Түгээмэл асуулт
Бүртгэлгүйгээр сургалтад бүртгүүлж болох уу?
Үгүй. Сургалтад бүртгүүлэхийн тулд бүртгэлээр нэвтэрч, и-мэйлээ баталгаажуулсан байх шаардлагатай. Ингэснээр захиалга, сургалтын төлбөр, сургалтад хандах эрхээ «Миний сургалт» хэсгээс нэг дор харж, цуцлах хүсэлт илгээнэ. Бүртгэл үүсгэх нь төлбөргүй.
Бүртгүүлсний дараа ямар захидал ирэх вэ?
- «Бүртгэл хүлээн авлаа» — захиалгын дугаар, төлбөрийн хуудасны холбоостой.
- Төлбөрийн баталгаа — төлбөр орсны дараа, төлбөр хариуцагчид.
- «Сургалт эхлэхэд бэлэн боллоо» — цахим, хосолсон, бие даан суралцах сургалтад, оролцогч бүрт.
Захидал ирэхгүй бол Spam/Junk хавтсаа шалгаарай.
Суудал хэр удаан хадгалагдах вэ?
Бүртгэл баталгаажуулснаас хойш 24 цаг, байгууллагын нэхэмжлэх авсан бол ажлын 5 өдөр. Хугацаа дуусвал суудал чөлөөлөгдөнө; сургалтад суудал үлдсэн бол дахин бүртгүүлж болно.
Хугацаа дууссаны дараа төлбөрөө шилжүүлсэн бол яах вэ?
Гүйлгээ хожуу орсон байж магадгүй. Гүйлгээний баримтаа захиалгын дугаартай нь бидэнд илгээвэл шалгаж сэргээнэ.
Нэг сургалтад дахин бүртгүүлж болох уу?
Ээлжтэй сургалтад тухайн ээлжид нэг удаа бүртгүүлнэ; өөр ээлжид болно. Бие даан суралцах сургалтад хандах эрх дууссаны дараа дахин бүртгүүлж болно. Өмнө нь үзсэн сургалт бол бүртгэлийн үеэр анхааруулга гарна.
Мэдээллээ буруу бичсэн бол яах вэ?
Өөрийн нэр, утас, ажлын газрыг «Миний сургалт» → «Профайл» хэсгээс засна. И-мэйл хаягаа солих, эсвэл байгууллагаар бүртгүүлсэн оролцогчийн мэдээллийг засуулах бол бидэнтэй холбогдоно уу.
Өөр асуулт байвал?
Холбоо барих хуудсаар бидэнд бичээрэй. Захиалга хийсэн бол захиалгын дугаараа (BFA-…) хамт бичвэл хурдан шийднэ.