Санхүүгийн ур чадварын сургагч багш Кенни Тэйгийн сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь ANZI /Австрали Шинэ Зеландын Институт/ байгууллагатай хамтран 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдрүүдэд дараах сургалтуудыг зохион байгуулах гэж байна.

1. Санхүүгийн дүн шинжилгээ хийх ур чадвар

2. Зээлийн мониторинг.

НЭГ. САНХҮҮГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ УР ЧАДВАР

Хэзээ: 2025 оны 6 дугаар сарын 2 – 4-ний өдрүүдэд, 09:00 – 18:00 цагийн хооронд,

Хаана: Банк санхүүгийн академийн сургалтын танхимд.

Сургалтын онцлог: Энэ сургалтаар бизнесийн KPI-г ойлгох, унших, бизнесийн дотоод, гадаад орчин дахь хүчин зүйлтэй холбож ойлгох арга барил эзэмшүүлснээр дүгнэн шинжлэх ур чадварыг хөгжүүлнэ.

Зорилтот бүлэг: Зээлийн багцын удирдлага, зээлийн бүртгэл тооцоо, зээлийн эргэн төлөлт, зээлийн шинжилгээ болон мониторингийн чиг үүрэг бүхий банкир, санхүүгийн мэдээлэлтэй ажиллаж, дүгнэн шинжлэх шаардлагатай ахлах менежер, удирдах ажилтнууд хамрагдах боломжтой.

Сургалтын агуулга:

  • Санхүүгийн тайлан болон бүртгэлийн зарчим;
  • Группийн санхүүжилт;
  • Компани болон группийн ашигт ажиллагаа;
  • Санхүүгийн эрсдэл;
  • Мөнгөн урсгалын шинжилгээ;
  • Санхүүгийн тооцоолол, таамаглалыг үнэлэх.

Сургалтын төлбөр: 

  • 1,800,000₮ /БСА-ийн гишүүн байгууллагууд төлбөрийн хөнгөлөлттэй/

ХОЁР. ЗЭЭЛИЙН МОНИТОРИНГ

Хэзээ: 2025 оны 6 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд, 09:00 – 18:00 цагийн хооронд,

Хаана: Банк санхүүгийн академийн сургалтын танхимд.

Сургалтын онцлог: Сургалтад хамрагдсанаар зээлийн мониторинг, мониторингийн үндсэн үүрэг, ажилбарууд гүйцэтгэх, бизнес унах дохио дохиоллыг таних, эрсдэл бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах практик арга барил эзэмшинэ.

Зорилтот бүлэг: Зээлийн багцын удирдлага хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ахлах менежерүүд, зээлийн менежер харилцааны менежер, зээлийн аудитор, данс хариуцсан менежер хамрагдах боломжтой.

Сургалтын агуулга:

  • Зээлийн чанарт мониторингийн гүйцэтгэх үүрэг;
  • Зээлийн мониторингийн цар хүрээ;
  • Зээлийн мониторингийн бодлого, үүрэг хариуцлага;
  • Зээлийн данс хянах 1 – ажилбарууд;
  • Зээлийн данс хянах 2 – дохио дохиолол;
  • Зээлийн эрсдэлийн үнэлгээ;
  • Мониторингийн дараах үйл ажиллагаа.

Сургалтын төлбөр: 

  • 1,500,000₮ /БСА-ийн гишүүн байгууллагууд төлбөрийн хөнгөлөлттэй/

Дээрх сургалтууд нь Танхимаар, Англи хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод цахим гэрчилгээг гардуулна.

Сургалтыг ANZI байгууллагын санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн зөвлөх Кенни Тэй /Kenny Tay/ удирдан явуулах юм.

Кенни Тэй нь Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрбээр Малайз улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Их Британи дахь Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбоо (ACCA) болон Удирдлагын Нягтлан Бодогчдын Мэргэшсэн Институтын (CIMA) гишүүн юм.

Кенни Тэй нь Сингапурын United Overseas Bank, Малайзын Зэвсэгт Хүчний Сангийн Зөвлөл, JP Morgan Chase, Швейцарын Dow Banking Group, Сидней дахь Канадын Royal Bank of Asian Finance зэрэг байгууллагуудад төслийн санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр албан тушаал хашиж байсан.

Кенни Тэй нь сүүлийн 20 жилийн хугацаанд 20,000 гаруй бизнесийн удирдлагуудад сургалт явуулсан туршлагатай санхүүгийн сургагч багш юм. Түүний өвөрмөц заах арга барил нь суралцагчдад санхүүг стратегийн үүднээс үнэлж, компанийн шийдвэр гаргахад явцад санхүүгийн мэдээллийг судалж, компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалсаар байна. Мөн тэрбээр банкны менежерүүдэд зориулан “Корпораци ба бизнесийн зээл” ном, жирийн уншигчдад зориулан “Санхүүгийн мэдээлэл” зэрэг номнуудыг бичжээ.

Урамшуулал:

“Бизнесийн болон жижиг дунд үйлдвэрлэлийн зээл” сургалтад бүртгүүлсэн бүх оролцогч нартаа Кенни Тэй багшийн бичсэн “Corporate and business Lending” номыг бэлэглэнэ.

Та бүхэн ANZI байгууллагатай хамтран зохион байгуулж буй энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 9975 6414 дугаараас авна уу.

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud